2020-2021

Төслийн нэр Зорилго Хэрэгжүүлэгч байгууллага Байршил
1 ЛГБТ залуучуудыг манлайллын хөтөлбөрөөр дамжуулан чадавхижуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хөтөлбөр 12 ЛГБТ залуусыг манлайллын хөтөлбөрөөр дамжуулан чадавхижуулах, 16 сургалтанд хамруулах, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох идэвхийг нь нэмэгдүүлэх, мөн эдгээр залуусын хэрэгцээнд нийцсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, мөн спортын үйл ажиллагаа зохиох, бага хэмжээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх. ЛГБТ Төв ТББ Улаанбаатар
2 Агаарын чанарын боловсрол олгох, (AQIQ) залуусын манлайлалыг дэмжих хөтөлбөр Агаарын чанарын асуудалд Улаанбаатар хотын алслагдсан ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхэд залуусын оролцоо манлайллыг нэмэгдүүлэх. МУИС-ийн инженерийн сургуулийн 6 оюутанг ментороор сургаж, ЕБС-ийн 60 сурагч хүүхдүүдтэй хамтарсан туршилтыг зохион байгуулах. Ардын Лаборатори ТББ Улаанбаатар
3 “СУРГУУЛЬ ЭМНЭЛЭГ БИШ” ерөнхий боловсролын сургуулиудад хийгдэж буй охидын үзлэгийг зогсоох олон нийтийн нөлөөллийн аян Сургуулиудад зохион байгуулдаг охидын үзлэгийг зогсоох, олон нийтэд мэдээ мэдээлэл түгээх аян зохион байгуулах. Эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран “Сургууль эмнэлэг биш” хэлэлцүүлгийг зохион байгуулах, санал зөвлөмжийг харъяа байгууллагад гаргах. Хөөрхөн зүрх ТББ Улаанбаатар
4 “ХҮЧИРХЭГ ОХИД” Улаанбаатар хотын хүүхэд халамжийн төвүүдэд амьдарч байгаа 14-18 насны охидыг чадавхижуулах нь Хувь хүний хөгжил, нийгмийн харилцаа, мэргэжил сонголт, хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх зэрэг сэдвийн хүрээнд охидыг чадавхижуулах, нийгмийн оролцоог хангах, мэргэжил, сургалт, цаашдын хөдөлмөр эрхлэлт болон бие даан амьдрах, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудад чиглүүлэх. Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн төв ТББ Улаанбаатар
5 Сонсголгүй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дээшлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, тэдний хэрэгцээнд нийцсэн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь Бэлгийн бойжилт, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн агуулгыг дохионы орчуулгатайгаар боловсруулах, ийм мэдээллийн хүртээмжийг сайжруулах, сонсголын бэрхшээлтэй тусгай сургуулийн өсвөр насны охид эмэгтэйчүүдийн дунд уг сургалтыг зохион байгуулах, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг сургах, харилцааны тоног төхөөрөмжөөр хангах. Сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төв ТББ Улаанбаатар
6 Залуус болон залуусын иргэний нийгмийн байгууллагыг чадавхижуулах, сайн дурын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, Монголын улсын тогтвортой хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх нь Залуус, охид эмэгтэйчүүдэд сайн дурын үйл ажиллагааг таниулах, эрчимжүүлэх цахим мэдээллийн сан хөгжүүлэх, залуучуудад чиглэсэн сайн дурын үйл ажиллагааны сургалтын модуль боловсруулах. Монголын Залуучуудын Эвсэл ТББ Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь, Баянхонгор, Улаанбаатар
7 Монтессори заах арга зүйгээр дамжуулан бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийн хөтөлбөрийг сайжруулах нь Дорнод аймгийн хүүхэд багачуудад Монтессори заах арга зүйн иж бүрэн хэрэглэгдэхүүн, материал ашиглан боловсрол хүмүүжил олгож, бага насны хүүхдийг хөгжлийг дэмжих. Тус цэцэрлэгийн 5 ангийн хэрэгцээт сургалтын хэрэглэгдэхүүнээр тохижуулах. Багш нарын ур чадвар, заах арга зүйг сайжруулах, хот хөдөөгийн СӨБ-ын сургалтын чанарын ялгааг багасгах. Дорнод аймгийн 4-р цэцэрлэг Дорнод
8 Дархан-Уул аймагт гэр бүлийн хүчирхийллийг багасгах зорилготой аймгийн төрийн албан хаагч, нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх сургалтын модуль боловсруулах нь Сургалтын модуль боловсруулах, нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтанд хамруулах, гэр бүлийн хүчирхийлэгчдэд зориулсан зан үйлд нөлөөлөх гарын авлага боловсруулах, гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, Дархан-Уул аймагт гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сарын аян зохион байгуулах. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан-Уул аймаг дахь салбар Дархан-Уул
9 “БИ ЭМЭГТЭЙ ХҮН” – Эмэгтэйчүүд, ганц бие ээжүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллээр хангах олон нийтийн радио нэвтрүүлгийн нөлөөллийн аян Эмэгтэйчүүд, ганц бие ээжүүдэд зориулсан мэргэжилтнүүдийн цуврал ярилцлага зохион байгуулах замаар сэтгэл зүй, хууль эрх зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн эрхийг хангах радио нэвтрүүлэг. Дэлхийн Монголчуудын дуу хоолой хүч ТББ 21 аймаг, Улаанбаатар
10 18-25 насны залуучуудыг нийгмийн хариуцлагатай манлайлагч иргэн болгож төлөвшүүлэх, тэднийг сургалт, нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан чадавхижуулах нь 21 аймгийн залуусыг сайн дурын нөлөөллийн аянг аймаг орон нутагтаа зохион байгуулахад сургаж чадавхжуулах, хууль эрх зүй, бодлогын хэрэгжилтийн хяналтанд үе тэнгийнхээ залуусыг уриалан оролцуулах, үнэлгээ хийхэд чиглүүлэх, сургах. Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ТББ 21 аймаг, Улаанбаатар
11 Сүхбаатар аймгийн ЕБ-ын 1-р сургуульд хүүхдийн хөгжлийн танхим байгуулах, сурагч хүүхдүүд нийгмийн ур чадварыг эзэмших, сурах хөгжих боломжийг бүрдүүлэх нь Сургуулийн хэмжээнд хүүхэд хөгжлийн танхимыг байгуулах, тохижуулах, тоног төхөөрөмжийг суурилуулах, хичээлийн дараах сургалтыг хийх, нөлөөллийн сарын аянг зохион байгуулах, багш нарын ур чадвар, заах арга зүйн сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах Сүхбаатар аймгийн ЕБ-ын Лаборатори 1-р сургууль Сүхбаатар
12 Дорнод аймгийн ЕБС-д тусгай бүлгийн оюуны бэрхшээлтэй сурагчдад ээлтэй сурах орчинг бүрдүүлэх нь Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдийн хамт сурах орчинг орон нутагт бүрдүүлэх, суралцаж буй ангийг засварлах, тохижуулах, сургалтын тохирох шинэ хэрэглэгдэхүүнээр хангаж, цахим хичээл боловсруулах, багш нарт зориулсан гарын авлага бэлдэх Монголын Аутизмын Холбоо ТББ Дорнод
13 КОВИД-19 цар тахлын үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн зорилтот 105 өрхөд 9 долоо хоногийн хугацаанд хүнс тэжээл, түлээ түлш түгээх яаралтай тусламжийн хөтөлбөр Сонгинохайрхан дүүргийн 24, 26, 41-р хороонд амьдарч байгаа зорилтот бүлгийн 105 өрхөд шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл, түлээ түлшийг түгээх, КОВИД-19 цар тахлын хөл хорио, эдийн засгийн хямрал, өвлийн хүйтэн нөхцлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх. Нарны Хүүхдүүд Мөрөөдөл ТББ Улаанбаатар
14 Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд эрүүл мэнд, хүнс тэжээлийн тусламж үзүүлж, гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтийн нөлөөллийн аян өрнүүлэх нь Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн мэдлэгийг сайжруулах. Цахим гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүл, бие мах бодийн хүчирхийллээс хүүхдийг хамгаалах олон нийтийн аян өрнүүлэх. Хохирсон хүүхдүүдийг сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулж, хууль эрх зүйн, эрүүл мэнд, хоол хүнсний тусламж үзүүлэх. Лантуун Дохио ТББ Улаанбаатар

Due to the Government of Canada requirements, this website will go out of service soon. Please visit www.international.gc.ca to receive the most up-to-date information about Canada Fund for Local Initiatives program. Applications for 2022 selection has been received and assessed already. Thank you for your interest.

Канадын засгийн газраас гаргасан шаардлагын дагуу энэхүү вэбсайт нь удахгүй ашиглалтаас гарах тул www.international.gc.ca холбоосоор орж, Канад сантай холбоотой мэдээллийг авна уу. 2022 оны шалгаруулалтад оролцсон төслүүдийг хүлээн авч, шалгаруулж дууссан. Материалаа ирүүлсэн бүх байгууллагуудад баярлалаа.

Click here to visit: www.international.gc.ca