2021-2022

Төслийн нэр Зорилго Хэрэгжүүлэгч байгууллага Байршил
1 ХҮЧИРХЭГ ОХИД төсөл – Улаанбаатар хотын хүүхэд халамжийн төвүүдэд амьдарч байгаа 14-18 насны охидыг чадавхижуулах нь Хувь хүний хөгжил, нийгмийн харилцаа, мэргэжил сонголт, хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх зэрэг сэдвийн хүрээнд охидыг чадавхижуулах, нийгмийн оролцоог хангах, мэргэжил, сургалт, цаашдын хөдөлмөр эрхлэлт болон бие даан амьдрах, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудад чиглүүлэх. Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн төв ТББ Улаанбаатар
2 18-25 насны залуучуудыг нийгмийн хариуцлагатай манлайлагч иргэн болгож төлөвшүүлэх, тэднийг сургалт, нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан чадавхижуулах нь 21 аймгийн залуусын сайн дурын нөлөөллийн аянг аймаг орон нутагтаа зохион байгуулахад сургаж чадавхжуулах, хууль эрх зүй, бодлого хэрэгжилтийн хяналтанд үе тэнгийнхээ залуусыг уриалан оролцуулах, үнэлгээ хийхэд чиглүүлэх, сургах. Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ТББ 21 аймаг
3 Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн (БОЭТ) Хүүхдийн эмнэлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах, тохижуулан засварлах, шаардлагатай эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг суурилуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүчил төрөгчийн дутагдлаас сэргийлэхэд Хүүхдийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах. Ховд аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн Эмнэлэг Ховд
4 Сэлэнгэ аймгийн ЕБС-д сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг байгуулах, тохижуулах, дунд сургуулийн багш нарыг сэтгэл зүйн сэдвээр сургалтанд хамруулж, чадавхижуулах нь Орон нутгийн ЕБС-д сэтгэл зүйн өрөө байгуулж хүүхэд залууст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн сэтгэл судлалын байгууллагатай хамтран эцэг эх, багш, сурагч хүүхдүүдэд сэтгэл зүйн сургалт зохион байгуулах. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБ-ийн 1-р сургууль Сэлэнгэ
5 Дархан-Уул аймгийн иргэдийн эрүүл мэндийг хангахад эрүүл зөв хоололтын талаар сурталчилан таниулах, эрүүл хооллолтын нөлөөллийн аян зохион байгуулах нь Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, зөв хооллолтын талаар мэдээлэл түгээх, жимс ногооны ашиг тусыг сурталчилан таниулах. Эрүүл хооллолтын нөлөөллийн аян зохион байгуулах, олон нийтийн ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Дархан-Уул аймгийн салбар Дархан-Уул
6 Дорнод аймгийн алслагдсан цэцэрлэгт Монтессори заах арга зүйгээр дамжуулан бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь Монтессори заах арга зүйн иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүнээр аймгийн цэцэрлэгийг тохижуулах, Монтессори хэрэглэгдэхүүн ашиглан бага насны хүүхдийг хөгжлийг дэмжих, сургуулийн бэлтгэл суурийг тавих. Дорнод аймгийн 2-р цэцэрлэг Дорнод
7 Хүүхдийн Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад цахим сургалтын танхим байгуулах, боловсролын тэгш бус байдлыг багасгах нь Хүүхдийн Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх ЕБС-ийн 110-р сургуульд цахим сургалтын танхим байгуулах, шүүхээр шийтгүүлсэн өсвөр насны хүүхэд залуусын сурч боловсрох эрхийг хангах, их дээд сургуульд элсэн суралцах боломжийг нэмэгдүүлэх, цаашид нийгэмд бие даан амьдрах суурийг бэлдэх. ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага Улаанбаатар
8 ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнд зориулан эмнэлгийн орчинг сайжруулах, тохижуулан засварлах, сүрьеэгийн өвчтөнүүд, клиникийн эмч нарт эрүүл мэндийн сургалтуудыг зохион байгуулах нь Сүрьеэгийн клиникийн өрөө тасалгааг засварлан тохижуулах, урт хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнд чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхэд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх. “Гэрэл гаргагчид” Тэвчээргүй залуусын нэгдэл ТББ Улаанбаатар
9 Хөвсгөл нуур, Эг голын сав газрын цэвэр усны тогтвортой байдлыг хангах, орчныг хамгаалахад олон талын төлөөллийг оролцоог бэхжүүлэх нь Хөвсгөл нуур, Эг голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежмент (УННМ)-ийн төлөвлөгөө, хэрэгжилтийг хангахад олон талын төлөөллийг оролцуулах, бүс нутагт усны тогтвортой байдлыг хангах. Хөвсгөл Далай Ээж Нийгэмлэг ТББ Хөвсгөл
10 Архангай аймгийн МСҮТ-ийн дотуур байранд цахим номын сан байгуулах, боловсрол, хөгжлийн хүртээмжтэй байдлыг хангах, хүүхэд багш нарын сурч хөгжих орчинг бүрдүүлэх нь МСҮТ-ийн дотуур байрны нөхцөлийг сайжруулах замаар оюутан залууст зориулан цахим номын санг байгуулах, багш, сурагч, олон нийт боловсролын мэдээ мэдээлэл хүлээн авах тэгш боломжийг хангах. Архангай аймгийн МСҮТ Архангай
11 Нийгмийн эмзэг бүлгийн ажилгүй эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, орон нутгийн 0-5 насны хүүхдийг чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах нь Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд ЖДҮ, бизнес хөгжлийн сургалтуудыг зохион байгуулах, 6 эмэгтэйг тогтмол ажлын байраар хангах, орон нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, Говь-Алтай аймгийн иргэд болон 0-5 насны хүүхдийг чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах. Бизнес Эмэгтэйчүүдийн Ментор Клуб Говь-Алтай салбар Говь-Алтай
12 Төв, Орхон аймагт Агаарын чанарын боловсрол олгох (AQIQ), залуусын манлайллыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь Агаарын чанарын асуудалд Төв, Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч залуусын оролцоо манлайллыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, арга зүй, удирдлагаар хангах, сонгогдсон ЕБС-ийн ахлах ангийн 60 сурагч хүүхдүүд хамтарсан агаарын чанарын туршилт хийх. Ардын Лаборатори ТББ Төв, Орхон
13 Сонгинохайрхан дүүргийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн олон нийтийн үйл ажиллагаанд оролцох оролцоог бэхжүүлэх, хөгжлийн сургалтуудыг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллийн талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь Эмэгтэйчүүдийг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг нээх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх, хувь хүний хөгжлийн сургалтуудаар дамжуулан эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг дээшлүүлэх. Олон нийтийн чадавхийг бэхжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллийн тухай сургалтуудыг Цагдаагийн хэлтэстэй хамтран хийх. Хариуцлагатай Ээжүүд ТББ Улаанбаатар
14 Хөгжлийн бэрхшээлтэй 250 сурагчдад Хүүхдийн Ахиллис хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биеийн тамир, спортын хэрэглэгдэхүүнээр хангах, багш, сайн дурын залууст зориулсан гарын авлага боловсруулах, олон нийтийн ойлголт мэдээллийг сайжруулах, зурагт номоор дамжуулан хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх нь Улаанбаатар хотын тусгай сургуулиудад Хүүхдийн Ахиллис хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш, эцэг эх, сайн дурын залуусыг чадавхижуулах, олон улсын гарын авлагаар хангах, 250 хүүхдийг спорт хэрэглэгдэхүүнээр хангаж үеийн хүүхдүүдтэй өдөр тутам хичээллэх боломжийг бүрдүүлэх. Ахиллис Монгол ОУБ ТББ Улаанбаатар

Due to the Government of Canada requirements, this website will go out of service soon. Please visit www.international.gc.ca to receive the most up-to-date information about Canada Fund for Local Initiatives program. Applications for 2022 selection has been received and assessed already. Thank you for your interest.

Канадын засгийн газраас гаргасан шаардлагын дагуу энэхүү вэбсайт нь удахгүй ашиглалтаас гарах тул www.international.gc.ca холбоосоор орж, Канад сантай холбоотой мэдээллийг авна уу. 2022 оны шалгаруулалтад оролцсон төслүүдийг хүлээн авч, шалгаруулж дууссан. Материалаа ирүүлсэн бүх байгууллагуудад баярлалаа.

Click here to visit: www.international.gc.ca