Канад сангийн зорилго

Канад Сангийн гол зорилго нь хөгжиж буй улс орнуудын ард иргэдийн эдийн засаг, соёл, нийгмийн амьдралыг дээшлүүлэхэд оршино. Үүний тулд техник, эдийн засаг, боловсрол, соёл урлаг болон нийгмийн хөгжлийг дэмжихэд туслалцаа болох жижиг төслийг Канадын ЭСЯ-аар дамжуулан тэтгэлэг олгон хэрэгжүүлдэг. Канад Сангаас батлагдаж буй аливаа төсөл нь Канадын Албан ёсны Хөгжлийн Туслалцаа болон түүний бодлогод нийцэх ёстой. Уг бодлого нь дараах байдлаар тодорхойлогддог:
Канадын Албан ёсны Хөгжлийн Тусламжийн зорилго нь хөгжиж буй улс орнуудын тогтвортой хөгжлийг дэмжиж, ядуурлыг бууруулах, аюулгүй, шударга, дэвшилттэй нийгэм байгуулахад хувь нэмэр оруулах явдал юм.

Үүнийг тодорхойлбол:

  • Тогтвортой хөгжил
  • Ядуурлыг бууруулах

Канад Улсын Хөгжлийн туслалцаа дараах 6 чиглэлийг тодорхойлсон. Үүнд:

  • Хүний анхдагч хэрэгцээ
  • Эмэгтэйчүүд ба хөгжил /жендэрийн тэгш байдал
  • Хүчин чадал бэхжүүлэх үйлчилгээ
  • Хүний эрх, ардчилал, сайн засаглал
  • Хувийн хэвшлийн хөгжил
  • Байгаль орчин

Due to the Government of Canada requirements, this website will go out of service soon. Please visit www.international.gc.ca to receive the most up-to-date information about Canada Fund for Local Initiatives program. Applications for 2022 selection has been received and assessed already. Thank you for your interest.

Канадын засгийн газраас гаргасан шаардлагын дагуу энэхүү вэбсайт нь удахгүй ашиглалтаас гарах тул www.international.gc.ca холбоосоор орж, Канад сантай холбоотой мэдээллийг авна уу. 2022 оны шалгаруулалтад оролцсон төслүүдийг хүлээн авч, шалгаруулж дууссан. Материалаа ирүүлсэн бүх байгууллагуудад баярлалаа.

Click here to visit: www.international.gc.ca