2018-2019

Төслийн нэр Зорилго Хэрэгжүүлэгч байгууллага Байршил
1 Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн мэдлэг, чадавхийг нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах нь Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд мэдлэг, ур чадвар олгох сургалтуудыг зохион явуулж, орлогоо нэмэгдүүлэх боломж олгох. Нарны хүүхдүүд мөрөөдөл, ТББ Улаанбаатар
2 Ховд аймгийн БОЭТ-ийн хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь Хүүхдийн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авч, улмаар хүүхдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах. Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв Ховд
3 “Бичил уурхайчнаас – үйлчин бүсгүй” төсөл Нийт 18 өрх толгойлсон, бичил уурхайгаас өөр орлогын эх үүсвэргүй, бага орлоготой эмэгтэйчүүдийг оёдлын мэргэжлээр сургаж, орон нутагтаа жижиг оёдлын цех байгуулан, ажиллахад нь тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, чадавхижуулах. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, ТББ Увс, Ховд, Говь-Алтай
4 Сургуульд суурилсан сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх нь Дунд сургуулиудад олон улсын жишигт нийцсэн сэтгэл зүйн өрөө танхим байгуулж, улмаар алслагдсан дүүргийн эмзэг бүлгийн гэр бүлийн хүүхдүүдийг аливаа төрлийн хүчирхийллээс урьдчилан хамгаалах, хүүхдүүдийг сэтгэл зүйн дарамтаас сэргийлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, ТББ Улаанбаатар
5 Их сургуулийн оюутнуудын товч намтраа бичих, ярилцлага хийх ур чадварыг сайжруулах нь Цуврал видео хичээл болон инфографик, салбарын мэргэжилтнүүдтэй хийх уулзалт, дадлага ажил зэргээр дамжуулан төсөлд хамрагдсан оролцогчдын CV бичих, ярилцлага хийх ур чадварыг сайжруулах. Эрдэмт гэгээн, ТББ Улаанбаатар
6 Алслагдсан дүүргийн эмзэг бүлгийн өрхүүдийн охидын мэдлэг боловсролыг дээшлүүлж, чадавхижуулах төсөл Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн дунд сургуулийн охидод танхимын хичээл, дадлага аялал, сайн дурын ажил зэрэг үйл ажиллагаануудаар дамжуулан мэдлэг боловсрол олгож, чадавхижуулах. Монголын Дөрвөн навч (4-H) хүүхэд залуучуудын байгууллага, ТББ Улаанбаатар
7 Сургалт, нөлөөллийн ажлаар дамжуулан өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгож, хандлага зан үйлийг өөрчлөх нь Өсвөр үе, залуучуудад өөрийгөө илэрхийлэх, нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэндийн боловсролын талаар бүрэн, зөв мэдээлэл авах, сургагч-багшаар бэлтгэгдэж, үе тэнгийнхэндээ мэдлэг, мэдээлэл түгээх боломжийг олгох. Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Налайх
8 Монтессорийн  хэрэглэгдэхүүнээр дамжуулан бүтээлчээр сэтгэх сургалтын орчинг бүрдүүлэн, хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь Хүүхдийг Монтессорийн сургалтын хэрэглэгдэхүүнээр хөгжиж хүмүүжихэд дэмжлэг үзүүлж, Дорнод аймгийн хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулах. Дорнод аймгийн улсын 1-р цэцэрлэг Дорнод
9 Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эмэгтэйчүүдэд үр бүтээмжтэй ажлын байрыг бий болгож, эдийн засгийн хувьд чадавхижуулах нь Орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд үр бүтээмжтэй, тогтвортой ажлын байр бий болгох, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авч, өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн, цех байгуулах. Эмэгтэйчүүдийн “Итгэл” бүлэг Хэнтий
10 Батширээт суманд цэцэрлэгийн шинэ байшин барьж, хүүхдүүдэд аюулгүй, ая тухтай орчинг бүрдүүлэх нь Хуучин байсан гэр цэцэрлэгийн оронд шинэ модон байшин барьж, Батширээт сумын хүүхдүүдэд аюулгүй, ая тухтай орчин нөхцөлд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжийг олгох. Батширээт сумын цэцэрлэг Хэнтий
11 Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансерт засвар хийж, эмнэлэгийн үзлэг, үйлчилгээг сайжруулах нь Сүрьеэгийн диспансераар үйлчлүүлж байгаа иргэд болон сүрьеэгийн диспансерийн эмч мэргэжилтнүүдийн халдвар авах эрсдлийг бууруулах. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансер Улаанбаатар
12 Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд жендэрийн тэгш эрхийн талаар ойлголт өгөх “Сэтгэл хөдлөлөө танин мэдэх нь” цуврал зурагт-номыг боловсруулах нь Бага насны хүүхдүүдэд жендэрийн тэгш эрхийг таниулах, жендэрт-суурилсан аливаа хүчирхийллээс сэргийлэх зорилгоор “Сэтгэл хөдлөлөө танин мэдэх нь” хөтөлбөрийг боловсруулах. Хөөрхөн зүрх, ТББ Улаанбаатар

Due to the Government of Canada requirements, this website will go out of service soon. Please visit www.international.gc.ca to receive the most up-to-date information about Canada Fund for Local Initiatives program. Applications for 2022 selection has been received and assessed already. Thank you for your interest.

Канадын засгийн газраас гаргасан шаардлагын дагуу энэхүү вэбсайт нь удахгүй ашиглалтаас гарах тул www.international.gc.ca холбоосоор орж, Канад сантай холбоотой мэдээллийг авна уу. 2022 оны шалгаруулалтад оролцсон төслүүдийг хүлээн авч, шалгаруулж дууссан. Материалаа ирүүлсэн бүх байгууллагуудад баярлалаа.

Click here to visit: www.international.gc.ca