2016-2017

Төслийн нэр Зорилго Хэрэгжүүлэгч байгууллага Байршил
1 Эко буйдан, даавуун тор үйлдвэрлэл
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг тогтвортой ажлын байраар хангаж, хаягдлын менежментийг сайжруулахад хувь нэмрээ оруулах. Вэлүү сан, ТББ Улаанбаатар
2 Түлшний зардлыг хэмнэх замаар гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн орлогыг нэмэгдүүлж, улмаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах нь Дулаан баригч бүтээгдэхүүнийг өрхийн орлого багатай өрхүүхэд нийлүүлж, амьжиргааг сайжруулах. Гүүд нэйборс, ТББ Улаанбаатар
3 Бодит түүхээс сэдэвлэсэн баримтат кино, ном бүтээх замаар бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийллийн хувьд ялгаатай олон нийтийн эрхийг хөхиүлэн дэмжих арга хэмжээг сайжруулах, тэдний гэр бүл, садан төрлийн хүрээн дэх гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтыг бууруулах төсөл Бэлгийн цөөнх олон нийтийг бэлгийн чиг баримжаанаас нь үүдэн тэдний найз нөхөд, гэр бүлээс ирэх ялгаварлан гадуурхалтыг бууруулах. Залуус-эрүүл мэнд, ТББ Улаанбаатар
4 Хохирогч хамгааллын эрх зүйн цогц шинэчлэлээр зорилтот бүлэг, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нь Хохирогчийг хамгаалах шинэ эрх зүйн тогтолцоог олон нийтэд суртачлан, таниулан ойлгуулах. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв Улаанбаатар
5 “Гялгар уутнаас татгалзах өдөр” аянг өрнүүлэх замаар өрхийн орлого багатай эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлж, улмаар гялгар уутны хэрэглээг бууруулж, байгаль орчныг хамгаалах нь Өрхийн орлого багатай эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлыг байраар хангах. Технож бизнес инкубатор төв, ТББ Дундговь, Улаанбаатар
6 Хорт хавдартай өвчтөн, тэдний ар гэрийнхэнд зориулсан номын сан байгуулах нь Номын сан байгуулсанаар тус төвөөр үйлчлүүлж буй хорт хавдартай хүмүүс, тэдний гэр бүлийнхнийг мэдээлэл авах нээлттэй боломжоор хангах. Хавдар судлалын үндэсний төв Улаанбаатар
7 “Хүчирхийлэл үйлддэггүй-Хүчирхэг хөвгүүд” жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох хөвгүүдийн хөдөлгөөн өрнүүлэх төсөл Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хөвгүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөдөлгөөнийг өрнүүлэх. Гүнж төв, ТББ Улаанбаатар
8 Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд усны салбарын залуу мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөр Усны салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг чадавхжуулснаар тогтвортой хөгжлийн 4, 6-р зорилтыг хангахад хувь нэмэр оруулах. WaSH Action, ТББ Улаанбаатар
9 Гишүүнэ-жимсний чанамал үйлдвэрлэж, хоршооны гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх нь Нэмүү өртөг шингэсэн, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар хоршооны гишүүдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх. Хархорин хангайн хөгжил хоршоо Өвөрхангай
10 Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийг дэмжигч эко-сургуулиудын үйл ажиллагааны загвар бий болгох нь Хүүхэд, залуучуудад байгаль, орчныг хамгаалах боловсролыг олгож, тэдний оролцоог нэмэгдүүлэх. Байгаль орчны сургалт, мэдээллийн төв Дорнод, Хэнтий
11 Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих санаачилга Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийг хүний эрх, хувь хүний хөгжил, ур чадварын сургалтанд хамруулж, ажил хөдөлмөр эрхэлж, орлоготой байх тэгш боломжийг олгох. Тэргэнцэртэй фермерүүдийн холбоо, ТББ Улаанбаатар