2015-2016

Untitled Document
Төслийн нэр Зорилго Хэрэгжүүлэгч байгууллага Байршил
1 Бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийллийн хувьд ялгаатай олон нийтэд зориулсан Мэдээллийн төв байгуулан, бэлгийн цөөнхийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах нь Цахим суваг ашиглах, мэдээлэл солилцох орчин нөхцлийг бүрдүүлсэнээр эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, хувь хүний чанараа эерэгээр хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.  Залуус-эрүүл мэнд, ТББ Улаанбаатар
2 Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг чадваржуулах замаар хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хүрэх НҮЭМ-ийн үйлчилгээг сайжруулах нь Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн болон эмч, эрүүл мэндийн ажилчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх. Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Хэнтий, Улаанбаатар
3 Бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон эмэгтэйчүүд, холбогдсон хүнээс мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааны үед хувь хүний аюулгүй байдлыг хангах, эрхийг хамгаалах нь Хувь хүний аюулгүй байдлыг хангах эрхийг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагад тусгай өрөөг бий болгох.
Цагдаагийн ерөнхий газар Төв, Улаанбаатар
4 Ахмад настны асрамжийн төвд асруулж буй иргэдийн эрхийг хамгаалах, үндсэн эрхээ эдлэх боломжийг дэмжих төсөл Ажилтнуудад сургалт явуулах, гарын авлага боловсруулах, хүний эрхийг зөрчиж буй аливаа нөхцөл байдлыг мэдээлж, хариу арга хэмжээ авах явцыг бүрдүүлж, настнуудад үзүүлэх үйлчилгээний стандартыг сайжруулах. Хүүхэд хөгшдийг ивээх төв ТББ Улаанбаатар
5 Шашны эрх чөлөөг хамгаалах асуудлыг судлах, санал боловсруулах төсөл Холбогдох хуулийг үнэлж дүгнэн, шашны эрх чөлөөг хангаж буй эсэхийг судлах. Тунгаамал төв Улаанбаатар
6 Өсвөр насны эрт болон албадан гэрлэлтээс урьдчилан сэргийлэх төсөл Хүсээгүй жирэмслэлт, эрт болон албадан гэрлэлтийн талаар өсвөр насны хүүхдүүдэд мэдээлэл, мэдлэг олгох. Захиргааны шинэ санаачилга, ТББ Баян-Өлгий, Улаанбаатар
7 Оёдлын цех байгуулж, хотын захад амьдарч буй ажилгүй иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх нь Баянхошуунд амьдарч буй иргэдэд оёдлын цех байгуулж, орлогыг нь нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх. Жүбили нийгэмлэг, ТББ Улаанбаатар
8 Налайх дүүрэгт амьдарч буй сурч боловсрох хүсэлтэй эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан албан бус сургалтын төвд компьютер, ширээ сандал худалдан авч, тохижуулах төсөл Эмзэг бүлгийн хүүхдүүдэд албан бус боловсрол олгох боломж, нөхцлийг сайжруулах. Авидын орон, ТББ  Налайх
9 ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдийн ээж нарт зориулсан амралтын өрөөг байгуулж, сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэх нь Эмнэлэгт эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийн эхчүүдэд зориулан сэтгэл зүйн таатай орчин нөхцлийг бий болгох. Элгэмсэг Монгол, ТББ Улаанбаатар