2020-2021 оны төслийн уралдаан

Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөр (цаашид Канад сан гэх) нь орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтын орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмждэг. Тус сан 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт 7 сая гаруй канад долларын санхүүжилтийг хийгээд байна.


Энэ жил Канад сан дараах тэргүүлэх чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:

  1. Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах.
  2. Бүгдийг хамарсан засаглал. Үүнд: олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс.
  3. Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт. Үүнд: эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, зохистой ажлын байр болон энтрепренёршип; хамгийн ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах; эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах.
  4. Мөн дараах чиглэлүүдээр төсөл санал болгох боломжтой:
  5. Хүний эрхэм чанар. Үүнд: эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл.
  6. Дасан зохицох, өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн байгаль орчин, уур амьсгалын чиглэлээрх болон усны менежментийн үйл ажиллагаа.

Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 9 сарын 21-ний 17:00 цаг
Төсөл хэрэгжих хугацаа 2020 оны 11 сарын 6-наас 2021 оны 2 сарын 28. Хоёр жилийн турш хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа 2022 оны 2 сарын 1-ний өдөр дууссан байх.
Төсвийн санхүүжилтийн дээд хэмжээ: 50,000 канад доллар


Нэг төсөлд зөвшөөрөх санхүүжилтийн дээд хэмжээ 50,000 канад доллар боловч батлагдсан төслүүдийн ихэнх нь 12,000-с 20,000 канад доллар хүртэлх хэмжээний санхүүжилт авдаг. Төслийн өргөдөл англи эсвэл монгол хэлээр байж болно. Төслийн удирдамж, өргөдлийн маягт, төсвийн задаргаа болон төслийн хураангуйг бичих маягтуудыг эндээс авна уу.


Жич: Зөвхөн шалгарсан төслийн байгууллагуудтай 2020 оны 10 сарын 15-ны дотор эргэж холбогдоно. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон шаардлага хангаагүй төслүүд шалгаруулалтаас автоматаар хасагдахыг анхаарна уу. Өргөдлийн маягттай холбоотой тодруулах зүйл байвал canadafund.coordinatormn@gmail.com хаягаар холбогдоно уу.

Due to the Government of Canada requirements, this website will go out of service soon. Please visit www.international.gc.ca to receive the most up-to-date information about Canada Fund for Local Initiatives program. Applications for 2022 selection has been received and assessed already. Thank you for your interest.

Канадын засгийн газраас гаргасан шаардлагын дагуу энэхүү вэбсайт нь удахгүй ашиглалтаас гарах тул www.international.gc.ca холбоосоор орж, Канад сантай холбоотой мэдээллийг авна уу. 2022 оны шалгаруулалтад оролцсон төслүүдийг хүлээн авч, шалгаруулж дууссан. Материалаа ирүүлсэн бүх байгууллагуудад баярлалаа.

Click here to visit: www.international.gc.ca