МОНГОЛ ДАХЬ КАНАД САНГИЙН ОРОН НУТГИЙН САНААЧИЛГА ХӨТӨЛБӨР 2018-2019 ОНЫ ТӨСЛИЙН УРАЛДААН

Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөр (цаашид Канад сан гэх) нь орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтын орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмждэг. Тус сан 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт 6 сая гаруй канад долларын санхүүжилтийг хийгээд байна.

Энэ жил Канад сан дараах дөрвөн чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:

  Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах;
  Бүгдийг хамарсан засаглал. Үүнд: олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс;
  Хүний эрхэм чанар. Үүнд: эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл;
 Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт. Үүнд: зохистой ажлын байр болон энтрепренёршип; хамгийн ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах; эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах;

Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 5 сарын 11-ны 17:00 цаг
Төслийн хэрэгжих хугацаа: 2018 оны 7 сарын 20-ноос 2019 оны 2 сарын 1. Хоёр жилийн турш хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа 2020 оны 2 сарын 1-ний өдөр дууссан байх.
Төсвийн санхүүжилтийн дээд хэмжээ: 50,000 канад доллар

Анхаарах зүйл:  Төслийн удирдамжид заасны дагуу өргөдөл, төсвийн задаргаа (a. нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх; б. хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх) болон төслийн хураангуй гэсэн гурван баримтыг бүрэн гүйцэд ирүүлэх ёстойг анхаарна уу.

Жич: Зөвхөн шалгарсан төслийн байгууллагуудтай 2018 оны 6 сарын 20-ны дотор эргэж холбоо барих болно. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон шаардлага хангаагүй төслүүд шалгаруулалтаас автоматаар хасагдана.

Канад сангийн тухай

Канад Сангийн гол зорилго нь хөгжиж буй улс орнуудын ард иргэдийн эдийн засаг, соёл, нийгмийн амьдралыг дээшлүүлэхэд оршино. Үүний тулд техник, эдийн засаг, боловсрол, соёл урлаг блон нийгмийн хөгжлийг дэмжихэд туслалцаа болох жижиг төслийг Канадын ЭСЯ-аар дамжуулан тэтгэлэг олгон хэрэгжүүлдэг. Канад Сангаас батлагдаж буй аливаа төсөл нь Канадын Албан ёсны Хөгжлийн Туслалцаа болон түүний бодлогод нийцэх ёстой. Уг бодлого нь дараах байдлаар тодорхойлогддог:
Канадын Албан ёсны Хөгжлийн Тусламжийн зорилго нь хөгжиж буй улс орнуудын тогтвортой хөгжлийг дэмжиж, ядуурлыг бууруулах, аюулгүй, шударга, дэвшилттэй нийгэм байгуулахад хувь нэмэр оруулах явдал юм.Үүнийг тодорхойлбол:

•    Тогтвортой хөгжил
•    Ядуурлыг бууруулах

Үүнд Канад Улсын Хөгжлийн туслалцаа дараах 6 чиглэлийг тодорхойлсон. Үүнд:

•    Хүний анхдагч хэрэгцээ
•    Эмэгтэйчүүд ба хөгжил /жендэрийн тэгш байдал
•    Хүчин чадал бэхжүүлэх үйлчилгээ
•    Хүний эрх, ардчилал, сайн засаглал
•    Хувийн хэвшлийн хөгжил
•    Байгаль орчин