2024 – 2025

Төслийн нэр Зорилго Хэрэгжүүлэгч байгууллага Байршил
1Трансжендэр болон Нонбайнари олон нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахТрансжендэр болон Нонбайнари олон нийтэд Монгол дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч нарыг таниулах, мэдээлэл түгээхЛГБТ ТөвУлаанбаатар
2Монголын өсвөр үеийнхэнд ардчиллын үнэт зүйлсийг ойлгуулж нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын тулд бүх шатны сонгуульд идэвхтэй оролцох чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой GEN-V буюу “Шинэ Сонгогчдын Давлагаа” төсөлӨсвөр үеийн залуучуудад ардчиллын үнэт зүйлсийг ойлгуулж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын тулд бүх шатны сонгуульд идэвхтэй оролцох чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой сургалтууд явуулах.ЛИЙД төгсөгчдийн холбоо ТББУлаанбаатар хот, 5 аймаг
3Сонгуулийн ил тод байдлыг сайжруулж, парламентын үйл ажиллагаанд сонгогчдын иргэний оролцоог хангахад залуу сонгогчдыг чадавхжуулахСонгогчдын боловсрол олгох иж бүрэн гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж, сонгогдсон бүлгүүд, тэр дундаа сэтгүүлчид, оюутнууд, шинээр сонгогчдод зориулсан сургалт зохион байгуулах замаар залуу сонгогчдын сонгуулийн боловсролыг нэмэгдүүлж, илүү хариуцлагатай сонгогчдыг бэлтгэх. Төслийн хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зурагт хуудас, видео контент, олон нийтийн оролцоо, олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагаануудаар дамжуулан сонгогчдын боловсролыг сурталчлах.Цогц хөгжлийн үндэсний төв ТББУлаанбаатар, 3 аймаг
4Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Эрүүл мэндийн төвд Эхийн Амрах Байр (ЭАБ) байгуулснаар хөдөө орон нутгийн эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахБаян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Эрүүл мэндийн төвд эхийн амрах байрыг засварлаж, эхийн эрүүл мэнд, нярайн асаргаа сувилгааны боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын эрүүл мэндийн төвБаян-Өлгий аймгийн Ногооннуур сум
5Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн орон гэргүй эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих зорилгоор “Сэргээн засах эмчилгээний кабинет” байгуулахТусгайлан зориулж бэлдсэн 25м2 өрөөнд “Сэргээн засах эмчилгээний кабинет” байгуулж, эмзэг бүлгийн иргэдэд тогтвортой үйлчилгээ үзүүлэх.Нийгмийн хамгааллын тусгай төвУлаанбаатар
6Үйлчлүүлэгчийн эрх аюулгүй байдлыг хангах,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээ авах орчныг тасагт бүрдүүлэх. 
Хөгжлийн бэрхшээлтэй, өөртөө үйлчлэх боломжгүй хүүхэд болон эмчлүүлэгчдэд зориулсан тасгийг тохижуулах, амьдралын чанар сайжруулж, өөртөө үйлчлэх боломжийг бүрдүүлэх, эмчилгээний нэр төрөл нэмэгдүүлэх.  
Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвХовд
7Дорнод аймгийн Баян-Уул сумын цэцэрлэгийн гал тогоог тохижуулж, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл, чанартай хүнсээр хангахХүүхдийн хоол, шим тэжээл ба тэдний нас биеийн хөгжилд тохирсон тэжээллэг хоол хүнс, түүхий эдийг бэлтгэх, хадгалах, боловсруулахад шаардлага хангасан гал тогооны цогц тоног төхөөрөмжтэй болох. Дорнод аймгийн Баян-Уул сумын цэцэрлэгДорнод аймгийн Баян-Уул сум
8Хараагүй хөлбөмбөгөөр дамжуулан хараагүй болон харааны бэрхшээлтэй охидын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхХараагүй хөл бөмбөгөөр дамжуулан харааны бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, хараагүй эмэгтэй хөлбөмбөгчдийн шигшээ багийг бүрдүүлэх.Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбоо Улаанбаатар
9Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн охид, эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэхЭмэгтэйчүүдэд хувийн болон мэргэжлийн хөгжилд шаардлагатай ажлын ур чадвар (оёдол, гар урлал), холбогдох мэдлэг (санхүү, жендэрийн асуудал, эрүүл мэндийн мэдлэг) болон нөөц бололцоо (орлого бий болгох санаачлагыг эхлүүлэхэд дэмжих) -оор хангах.Каритас Монгол ТББ Улаанбаатар
10“Орон нутгийн байгаль орчны манлайлал” хөтөлбөрөөр 21 аймгийн хөдөөгийн залуу манлайлагчдыг чадавхижуулахМонгол улсын хэмжээнд байгаль орчинд тулгамдаж буй асуудлууд, тэдгээр асуудлуудад нөлөөлж буй хүчин зүйлс, шийдэл зэргийг бүхэлд нь хөндөж аймаг бүрээс төлөөлөн ирсэн залуус хамтдаа асуудлыг хэлэлцэж, салбар салбарын шилдэг зөвлөхүүдтэй сургалт уулзалт, танилцах аяллуудад хамрагдах.Зориг сан21 аймаг
11Анх удаа сонгуульд санал өгөх залуучуудын ардчилсан сонгуулийн үйл явцын талаарх ойлголт, сонгуульд оролцох оролцоог сонгуулийн бодит орчинг загварчлах замаар нэмэгдүүлэхСонгуулийн бодит орчинг загварчлан, санал өгөх журам, сонгогчийн боловсрол, иргэний утга учиртай оролцооны талаар бодит туршлага өгөх. Иргэний боловсрол төв ТББУлаанбаатар
12Танин мэдэхүйд суурилсан энэрэх сэтгэлийн сургалт (CBCT)-ын тусламжтайгаар донтох эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд Аддиктологийн Төв зэрэг оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхCBCT буюу Танин мэдэхүйд суурилсан энэрэх сэтгэлийн сургалтын тусламжтайгаар донтох эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд оролцож байгаа гол талууд болох эмч, эмнэлэгийн ажилтнууд, үйлчлүүлэгч болон гэр бүлийн харилцан ойлголцол, хамтын хүчин чармайлтыг сайжруулахад хувь нэмэр оруулах Дилавхутагт сан Улаанбаатар
13Толгойт орчмын эмзэг бүлгийн хүүхэд, залуучуудад аюулгүй орчинг бүрдүүлэх, суралцах, сэтгэлзүй-нийгмийн зөвлөгөө өгөх үйлчилгээгээр дамжуулан чадавхжуулахЭрсдэлд өртсөн хүүхдүүдийг дэмжих, халамжлах орчныг бүрдүүлж, тэдний хоол тэжээлийг сайжруулж, нийгэмд оролцох, хөгжих боломжийг олгох. Төрөл бүрийн дэмжих хөтөлбөрт хамрагдаж буй 30 хүртэлх хүүхдэд үйлчлэх жижиг гал тогооны өрөөтэй болох, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг дасгал хөдөлгөөн хийх, нийгэмшихэд аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлэх тоглоомын талбайг бий болгох, орон нутгийн “Хүүхдийн кафе”-г засч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон нутгийн тариачин эмэгтэйчүүдийн тарьсан ногоо, органик хоолоор үйлчлэх.Толгойт хорооллын нутгийн хөгжлийн төв ТББУлаанбаатар
14Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүдийг байнгын орлоготой болгох гар урлалын өрхийн үйлдвэрлэлийг дэмжихХөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 50 эцэг эхчүүдийн гар урлалын өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар байнгын орлоготой болгох “Онцгой Авъяастан” урлагаар хөгжүүлэх боловсролын төв ТББУлаанбаатар
15Хүүхэд хөгжлийн төвийн мансард барих замаар Баянзүрх дүүргийн гэр хорооллын хүүхдүүдэд суралцах аюулгүй орчин бүрдүүлэх Баянзүрх дүүргийн гэр хорооллын хүүхдүүдэд суралцах аюулгүй орчин бүрдүүлэх, чанартай хоол тэжээлээр хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих.Амьд найдвар ТББ Улаанбаатар
16Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуулийн дотуур байрны малчин өрхийн хүүхдүүдийг боловсрол олж авахад ая тухтай орчноор хангаж өгөхХүүхэд хөгжлийн танхим байгуулах. Гэрээсээ хол байгаа малчдын хүүхдүүдийн амьдрах орчны эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон сургуулийн эцэг эх, багш нарын холбооӨвөрхангай аймгийн Хархорин сум
17Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Дөргөн, Зэрэг, Цэцэг сумдын хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асран хүмүүжүүлэгчдийг сургалт, зөвлөгөө өгөх замаар чадавхижуулах.Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Дөргөн, Зэрэг, Цэцэг сумдын хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асран хамгаалагчдыг бизнесийн болон хүлэмжийн сургалтаар чадавхжуулах. Санхүүгийн менежмент, бүтээгдэхүүн хөгжүүлэх, дижитал маркетинг, хүлэмжийн ногоо тариалах ур чадвар, мэдлэгээр хангах.Сурах чадварыг бэхжүүлэх төв ТББХовд аймгийн Эрдэнэбүрэн, Дөргөн, Зэрэг, Цэцэг сум

Due to the Government of Canada requirements, this website will go out of service soon. Please visit www.international.gc.ca to receive the most up-to-date information about Canada Fund for Local Initiatives program. Applications for 2022 selection has been received and assessed already. Thank you for your interest.

Канадын засгийн газраас гаргасан шаардлагын дагуу энэхүү вэбсайт нь удахгүй ашиглалтаас гарах тул www.international.gc.ca холбоосоор орж, Канад сантай холбоотой мэдээллийг авна уу. 2022 оны шалгаруулалтад оролцсон төслүүдийг хүлээн авч, шалгаруулж дууссан. Материалаа ирүүлсэн бүх байгууллагуудад баярлалаа.

Click here to visit: www.international.gc.ca