2019-2020

Төслийн нэр Зорилго Хэрэгжүүлэгч байгууллага Байршил
1 Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд эрүүл мэнд, хүнс тэжээлийн тусламж үзүүлж, гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтийн нөлөөллийн аян өрнүүлэх нь Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийтийн дунд мэдлэгийг дээшлүүлэх, мөн гэр бүлийн хүчирхийлэл, цахим гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэргүүдийн талаар хүүхдүүдийн мэдлэгийг дээшлүүлэх. Шаардлагатай хүүхдүүдэд сэтгэл зүй, эрүүл мэнд, хууль эрх зүйн үйлчилгээг үзүүлж, хоол хүнсний тусламжид хамруулах. Лантуун Дохио ТББ Улаанбаатар
2 Шинжлэх ухаан, технологи, инженерийн салбар (STEM) дахь эмэгтэйчүүдийн ур чадварыг нэмэгдүүлж, тус салбарт карьераа эхлүүлж буй залуу эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог сайжруулах нь STEM салбарын нийт 20 эмэгтэйд харилцааны ерөнхий ур чадвар, манлайллыг сайжруулах замаар STEM салбарт эмэгтэйчүүдийг ажиллахад тулгардаг бэрхшээлийг даван туулахад нь дэмжих, тус салбар дахь хүйсийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих. Зориг Сан ТББ Улаанбаатар
3 Хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн сэргээн засах кабинетыг засварлан тохижуулах нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Физик эмчилгээний кабинетыг засварлан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжөөр тохижуулах, мөн эмнэлгийн эмч, ажиллагсад, эцэг эхчүүд, асран хамгаалагчдын чадавхийг дээшлүүлэх. Булган нэг үе клуб ТББ Булган
4 Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг дэмжих үе тэнгийн сурагчдын сайн дурын багийг чадавхжуулж, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан тусгай хөтөлбөр боловсруулах замаар тэгш хамруулан сургах боломжийг нэмэгдүүлэх нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС–ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагсдыг дэмжих зорилгоор сургуулийн тохижилтыг сайжруулж, сургуулийн багш, үе тэнгийн хүүхдүүдийг чадавхжуулах. Сайхан сумын Ерөнхий боловсролын сургууль Сэлэнгэ
5 Сонсголгүй охид эмэгтэйчүүдийг эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, хууль эрх зүйн мэдлэг олгох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэдвээр дохионы хэлээр хэлмэрчилсэн сургалтад хамруулах, тэдний нийгэм, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь 29-р тусгай сургуулийн сонсголгүй охид, сурагчдад зориулсан эрүүл мэндийн жендерийн тэгш байдал, хууль эрх зүйн сургалт зохион байгуулж, өөрсдийгөө хүчирхийллээс сэргийлэх мэдлэг боловсролыг олгох, энэ сэдвээр дохионы хэл дээрх сургалтын материал боловсруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх. Сонсголгүйн Боловсрол ТББ Улаанбаатар
6 Сэтгүүлч нарын чадавхыг сайжруулах замаар Монгол улсад ардчилал, бүгдийг хамарсан засаглалыг бэхжүүлэх нь 25 сэтгүүлчийг чадавхийг сайжруулах. Эдгээр оролцогчдод олон ургалч үзэл, ардчилалд хараат бус хүчирхэг хэвлэл мэдээллийн оруулах үүрэг, бүгдийг хамарсан засаглал, сэтгүүл зүй дэх ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлж олон улсын хэмжээнд аваачих сургалтууд орох. Монголын Бизнесийн Зөвлөл ТББ Улаанбаатар
7 Харааны бэрхшээлтэй иргэдийг мэдээлэл харилцааны шинэ технологиор дамжуулан чадавхжуулах, ингэхдээ орон нутгийн номын санг хэрэгцээт програм хангамж, тоног төхөөрөмжөөр хангах, харааны бэрхшээлтэй иргэдийг цахим технологи ашиглахад зааж сургахад номын санч нарыг сургагч багшаар бэлдэх нь Дорнод, Сүхбаатар аймаг ба Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн номын сангуудыг тохижуулан, цахим брайл NVDA програм хангамжаар тоноглосноор харааны бэрхшээлтэй болон хараагүй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх. Хараагүй Хүмүүсийн Инноваци Хөгжлийн Төв ТББ Сүхбаатар, Дорнод, Улаанбаатар
8 Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөний стандартыг орон нутагт бий болгох, сонгосон аймгийн ашиглаж байгаа сэтгэл зүйн өрөөг сэргээн засварлах, сэтгэл зүйч нарыг сэтгэл зүйн анхан шатны оношилгоо хийх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхэд сургах нь Дархан-Уул, Дорнод, Увс аймгийн иргэдэд сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх тохилог, аюулгүй орчныг бүрдүүлэх. Орон нутагт ажиллаж буй гэр бүл, хүүхэд залуучуудын газрын сэтгэл зүйчдийг сургаж, иргэдэд үзүүлдэг сэтгэл зүйн зөвлөгөөний чанарыг сайжруулах. Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн ТББ Дархан-Уул, Дорнод, Увс

Due to the Government of Canada requirements, this website will go out of service soon. Please visit www.international.gc.ca to receive the most up-to-date information about Canada Fund for Local Initiatives program. Applications for 2022 selection has been received and assessed already. Thank you for your interest.

Канадын засгийн газраас гаргасан шаардлагын дагуу энэхүү вэбсайт нь удахгүй ашиглалтаас гарах тул www.international.gc.ca холбоосоор орж, Канад сантай холбоотой мэдээллийг авна уу. 2022 оны шалгаруулалтад оролцсон төслүүдийг хүлээн авч, шалгаруулж дууссан. Материалаа ирүүлсэн бүх байгууллагуудад баярлалаа.

Click here to visit: www.international.gc.ca