2021-2022 оны төслийн удирдамж

Канад Сангийн Орон нутгийн Санаачилга (КСОНС) хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх бага хэмжээтэй ч өндөр өгөөжтэй, Канадын засгийн газрын олон улсын туслалцааны хүрээний зургаан бүлэгт хамрах төслүүдийг дэмждэг. Уг хөтөлбөр нь тухайн дүүрэг/орон нутагт байрлах хамтрагчдын санал болгосон, дүүрэг/орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн төслийн саналыг ихэнхдээ санхүүжүүлдэг. Төслийн саналуудыг Монгол дахь Канадын Элчин Сайдын Яам сонгон шалгаруулна.

Монгол дахь Канад сангаас энэ жил дэмжих сэдвүүд

Канад сан дараах асуудлуудыг хөндсөн төслүүдийг дэмжинэ:

  • Бүгдийг хамарсан засаглал. Үүнд: олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс;
  • Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах;
  • Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт. Үүнд: эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, зохистой ажлын байр болон энтрепренёршип; хамгийн ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах; эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах;
  • Хүний эрхэм чанар. Үүнд: эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл;
  • Дасан зохицох, өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн байгаль орчин, уур амьсгалын чиглэлээрх болон усны менежментийн үйл ажиллагаа;

Канад сангийн төслийн санхүүжилтэнд дараахь байгууллагууд хамрагдах боломжтой:

  • Дүүрэг/орон нутгийн болон олон нийтийн (төрийн бус болон ашгийн бус байгууллага);
  • Дүүрэг/орон нутгийн, бүс нутгийн болон Засгийн газрын институци буюу агентлаг;
  • Академик институци;
  • Дүүрэг/орон нутгийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж буй Канадын төрийн бус болон ашгийн төлөө бус байгууллага;
  • Дүүрэг/орон нутгийн хөгжилт чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж буй олон улсын болон бүс нутгийн төрийн бус болон ашгийн бус байгууллага;
  • Дүүрэг/орон нутгийн хөгжилт чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж буй засгийн газар хоорондын болон олон талт хамтын ажиллагааны байгууллага;

ӨРГӨДӨЛ ГАРГАХ

  • Бүрэн гүйцэд бөглөсөн Өргөдлийн маягт, Санхүүжилтийн дэлгэрэнгүй задаргаа (Excel маягт) болон Төслийн хураангуйг Канад сангийн canadafundmn@gmail.com хаягаар зөвхөн имэйлээр хүлээн авна. Өргөдлийн маягтыг монгол эсвэл англи хэлээр бөглөсөн байж болно (зөвхөн Төслийн хураангуйг англи хэлээр бэлдэж ирүүлэхийг анхаарна уу).
  • Канад сангаас үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ нь СА$50,000 (канад доллар) байна.
  • Өргөдлийн маягтыг 2021 оны 5 сарын 31-ний 17:00 цаг (УБ цагаар) хүртэл хүлээж авна.
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаа: Төслийн үйл ажиллагаа 2021 оны 8 сарын 16-нд эхэлж, 2022 оны 2 сарын 28-ны өдөр дууссан байх. Хоёр жилийн турш хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа 2023 оны 2 сарын 28-ны өдөр дууссан байх.
  • Төслийн маягт буюу өргөдөл дээрх бүх асуултад бүрэн зөв хариулсан байх. Төслийн маягтыг зөвхөн Word document хэлбэрээр явуулах; PDF болон бусад хувилбараар өгсөн өргөдлийг хэрэгсэхгүй.
  • КОВИД-19 цар тахлын эсрэг Засгийн газар хатуу арга хэмжээ хэрэгжүүлэх тохиолдолд төслийн хэрэгжилтэнд ашиглах дэлгэрэнгүй нөөц төлөвлөгөөг төслийн маягтад оруулна уу.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Доорх жагсаатанд дурьдсан бүх баримт бичгийг бүрэн ирүүлсэн төслийн саналыг авч хэлэлцэнэ гэдгийг анхаарна уу.

Канад Улсын Гадаад Харилцааны яамны мэдээллийн удирдлагын журмын дагуу төслийн шалгаруулалтанд ирүүлсэн бүх өргөдлийн маягтыг ЭСЯ архивлан хадгална. Дээрх бүх маягтуудыг эндээс татан авах боломжтой.

Жил бүр бидэнд маш олон тооны өргөдлийн маягт ирдэг учраас зөвхөн дараагийн шатны жагсаалтанд орсон байгууллагуудтай холбогдоно гэдгийг анхаарна уу.


ЗӨВШӨӨРӨХ ЗАРДЛУУД

Доорх зардлуудыг Канад сангаас санхүүжүүлэхийг зөвшөөрнө:

  • Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой зардал;
  • Захиргааны болон төсөлтэй холбоотой шууд бус бусад зардлууд (Канад сангаас оруулж буй санхүүжилтийн 15%-с илүүгүй байх);
  • Нөлөөллийн ажлуудтай холбоотой зардлууд;
  • Түрээс, худалдан авалт, дэд бүтэц байгуулах зэрэгт холбоотой үйл ажиллагааны зардлууд (үүнд: төслийн үйл ажиллагаанд холбоотой оффис түрээслэх зардал г.м.);
  • Төслийн үйл ажиллагаанд зориулж гарах интернэтийн зардал;
  • Иргэний боловсролын зардал;
  • Хурал болон арга хэмжээний зардлууд;
  • Хэрэгжүүлэгч байгууллагын хийлгэсэн үйлчилгээний зардлууд;
  • Дотоод дахь аяллын зардал. Үүнд: зах зээл дэх хамгийн доод үнийг сонгосон байх;
  • Байгаль орчны үнэлгээний зардлууд;
  • Өрөө танхим болон тоног төхөөрөмж түрээслэх зардал;
  • Согтууруулах ундаа оролцуулахгүйгээр хоолны зардал;
  • Түлш, компьютер болон харилцаа холбооны хэрэгслийн суурилуулалт, ашиглалт, болон тээврийн зардал;
  • Машин түрээслэх зардал;
  • Хууль эрх зүйн зардлууд;
  • Төслийн үйл ажиллагаатай холбоотой бусад зардлууд;
  • Харилцаа холбоо, мэдээлэл түгээх зардлууд;
  • Хэвлэн нийтлүүлэх зардал;
  • Радио телевизээр нэвтрүүлэг цацах зардал;
  • Судалгаатай холбоотой зардал;
  • Төсөлтэй холбоотой цалингийн зардал;
  • Хамгаалалтын зардал;
  • Сургалт болон чадавхи бэхжүүлэхтэй холбоотой зардлууд;
  • Орчуулга/орчуулагчийн төлбөр;
  • Цахим хуудас хийлгэх болон түүнтэй холбоотой зардлууд;

ҮЛ ЗӨВШӨӨРӨХ ЗАРДЛУУД

  • Цэргийн болон хагас цэрэгжилттэй байгууллагуудад тусламж үзүүлэх;
  • Засгийн газарт үзүүлэх шууд санхүүгийн дэмжлэг;
  • Санхүүжилтийн гэрээ байгуулахаас өмнө болон гэрээ дууссаны дараа гарах зардлууд;
  • Цөмийн технологи болон байгууламж;
  • Бэлэг;
  • Тансаг зэрэглэлийн эд зүйлс;

ШИНЭЭР! ЖЕНДЭРТ СУУРИЛСАН АНАЛИЗ

2017 онд Канад Улс феминист олон улсын туслалцааны бодлогыг баталсан бөгөөд жендэрийн тэгш байдлыг бататгаж, охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь ядуурлыг бууруулж, бүгдийг хамарсан энх тайванч нийгмийг цогцлооход хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Уг бодлоготой уялдуулан Канад санд өргөдлийн маягт явуулж байгаа бүх байгууллагууд Жендэрт суурилсан анализыг бөглөж ирүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Ингэснээр Канад сангийн хэрэгжүүлж буй төслүүдийн жендэрийн тэгш байдлын үр дүнг сайжруулах боломж бүрдэнэ.

Жендэрт суурилсан анализ нь өргөдлийн маягт ирүүлэгчдийг: а) тухайн төсөл эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, охид, хөвгүүдэд хэрхэн өөр өөрөөр нөлөөлөхийг нягтлах, мөн тухайн төсөл ямар нэгэн хохирол учруулахгүй байх; б) төслийн саналыг хөгжүүлэх явцад охид эмэгтэйчүүдтэй хэлэлцэх; в) энэ үед гарсан саналуудыг төслийн саналд заавал тусгасан байх.

*Зөвлөлдөх уулзалт гэдэгт: орон нутгийн охид эмэгтэйчүүдтэй уулзах; орон нутагт үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүд болон бусад хувь хүмүүстэй ярилцах; орон нутгийн талаар сайн мэдэх эмэгтэй, эрэгтэй шийдвэр гаргагч болон өөрчлөлтийг авчирдаг хүмүүстэй ярилцах г.м болон бусад арга хэмжээнүүдийг хэлнэ.

Жендэрт суурилсан анализыг бүрэн бус хийж ирүүлбэл тухайн төслийн саналыг авч хэлэлцэхэд нөлөөлнө гэдгийг анхаарна уу. Жендэрт суурилсан анализын маягтыг эндээс татаж авна уу.


ШИНЭЭР: ХОЁР ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТ
Тухайн төслийн саналын зорилго, үндэслэл, хэрэгцээг харгалзан хоёр санхүүгийн жил (2021 оны 4 дүгээр сар – 2023 оны 2 дугаар сарын 28) дамнан хэрэгжүүлэх боломжтой төслийг авч хэлэлцэнэ. Төсөл нэг эсвэл хоёр жил хэрэгжихээс үл хамааран нийт санхүүжилтийн дүн 50,000 канад доллараас хэтрэхгүй гэдгийг анхаарна уу.

Due to the Government of Canada requirements, this website will go out of service soon. Please visit www.international.gc.ca to receive the most up-to-date information about Canada Fund for Local Initiatives program. Applications for 2022 selection has been received and assessed already. Thank you for your interest.

Канадын засгийн газраас гаргасан шаардлагын дагуу энэхүү вэбсайт нь удахгүй ашиглалтаас гарах тул www.international.gc.ca холбоосоор орж, Канад сантай холбоотой мэдээллийг авна уу. 2022 оны шалгаруулалтад оролцсон төслүүдийг хүлээн авч, шалгаруулж дууссан. Материалаа ирүүлсэн бүх байгууллагуудад баярлалаа.

Click here to visit: www.international.gc.ca