2017-2018

Төслийн нэр Зорилго Хэрэгжүүлэгч байгууллага Байршил
1 Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрийн цех байгуулах замаар орон нутгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах нь Орон нутгийн нөөц, зах зээлийн боломжид тулгуурлан сум, аймгийн хэмжээнд ажиллах сүү боловсруулах цех байгуулж  эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар сумын иргэдийг ажлын байраар хангаж, сумын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах. Бялхам үндэс, ТББ Булган
2 Зорилтот бүлгийн хүүхдүүдийн тогтвортой хөгжил-боловсролыг дэмжих “Халуун хоол” төсөл Гал тогооны шинэ тоног төхөөрөмж, тавилга худалдан авах, сантехникийн асуудлыг шийдвэрлэх, тийнхүү “Халуун хоол” төслийг цааш хэвийн үргэлжлэх боломж нөхцлөөр хангах. Асрал төв Улаанбаатар
3 Парламентын мэтгэлцээн, сургалт семинар зохион байгуулах замаар засаглал, ардчилалын талаарх оюутнуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь Сургалт семинар, мэтгэлцээн зохион байгуулах замаар хүний эрх, хариуцлагатай засаглал, ардчилал, ялгаатай байдлыг хүндлэх талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх. Эрдэмт гэгээн, ТББ Улаанбаатар
4 Орон нутагт өөрчлөлт хийх эмэгтэйчүүд хөтөлбөр: Боломжийг ашиглан үйлдэцгээе Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулж, улмаар нийгэмд жендэрийн тэгш эрхийг ханган, манлайлан оролцох чадварыг нь бэхжүүлэх. Зориг сан Улаанбаатар
5 Мэргэжлүүдийн тухай  мэдээллийн санг өргөжүүлснээр өсвөр үеийнхний мэргэжил сонголтод тусалж, боловсролыг дэмжих нь
Өсвөр насныхан мэргэжил сонголтдоо хандах хариуцлагыг нэмэгдүүлэх замаар тэдний боловсролыг дэмжих зорилгоор 80 мэргэжлийн талаарх танилцуулга видео гаргах.
Цогц хөгжлийн үндэсний төв, ТББ Улаанбаатар
6 Улаанбаатар хотын эмзэг бүлгийн (ЭБЭ, ЭБҮ, ХДХВ-ийн халдвартай хүмүүс) иргэдэд үзүүлж буй бэлгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь Зөвлөгөө өгөх уулзалтын өрөөнд засвар хийж, ЭБЭ, ЭБҮ, ХДХВ-ийн халдвартай эмзэг бүлгийн хүмүүст үзүүлж буй бэлгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах. Халдварт өвчин судлалын үндэсний төв, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний тасаг Улаанбаатар
7 Сурагчдын өөрийгөө илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг боловсруулах чадварыг мэтгэлцээн, ой тогтоолтын арга техникт сургах замаар хөгжүүлж, төлөвшүүлэх нь Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р ангийн сурагчдыг өөрийгөө илэрхийлэхэд нь чадавхижуулж, сургуулийн клуб, үйл ажиллагаануудаар дамжуулан аливаа асуудлыг оновчтой шийдвэрлэж, мэдээллийг үр ашигтай боловсруулах ур чадварт сургаж, дадлагажуулах.
2-р дунд сургууль, Хялганат тосгон Булган
8 Ил тод, хариуцлагатай байдлыг үнэлэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, чадавхийг бэхжүүлэх нь Улаанбаатар хот, бүс нутгуудад оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулах замаар “ашиг хүртэгч эздийг ил тод болгох” тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэх, ил тод байдал, засаглалыг бэхжүүлэхээр зорин ажиллаж буй мэргэжилтнүүдийн сүлжээг байгуулах. Хууль тогтоомж, бодлого судалгааны төв, ТББ Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Өмнөговь, Улаанбаатар
9 Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж Хувийн туслах үйлчилгээний загварыг боловсруулан, амьдралд нэвтрүүлэх замаар хүнд хэлбэрийн болон оюуны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах.
Түгээмэл хөгжил-Бие даан амьдрах төв, ТББ Улаанбаатар
10 Хонины ноосоор байгаль орчинд ээлтэй, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн тогтвортой ажлын байрыг дэмжих нь Байгальд ээлтэй, хонины ноосон эко-бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн гэр оронгүй иргэдийг тогтвортой ажлыг байраар хангаж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, нийгэмд бие даасан амьдралтай, өөрийгөө авч явах чадвартай болоход дэмжиж, туслах. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв Улаанбаатар
11 “Ярьдаг гар-1” төсөл – Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох гэрт суурилсан э-сургалтын платформ   Бага насны (3-6 насны) сонсголын бэрхшээлтэй хүүхдэд дохионы хэл, сургуулийн өмнөх боловсролыг гэрийн нөхцөлд олгох э-сургалтын платформын загварыг бий болгож, эцэг эх, гэр бүлийн хүмүүс, багш нарт уг платформыг ашиглах боломжийг бүрдүүлэх. Монголын багш-эцэг эхийн холбоо, ТББ Улаанбаатар
12 Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн талаар мэдлэг ойлголт түгээх – “S” төсөл Фокус ярилцлага, судалгаа мэдээлэлд үндэслэн бэлгийн боловсрол, хүний эрх, эрүүл мэнд, жендэрийн талаарх асуудлуудыг хөндсөн видео боловсруулах, ББНҮЭЭМ-ийн талаар эерэг ойлголтыг залуучуудад түгээх бяцхан ном болон ББНҮЭЭМ-ийн талаар нээлттэй ярилцах “S” монологийг бэлтгэх. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, ТББ Улаанбаатар
13 Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцах аялалаар дамжуулан Тогтвортой хөгжлийн тухай ойлголтыг өгч, чадавхижуулах нь Улаанбаатар хотын 6 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулан УБ хотын агаар, ус, хөрсний бохирдол, хатуу хог хаягдал зэрэг сэдвээр хотын аялал зохион байгуулах замаар Тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг нь нэмэгдүүлж, чадавхижуулах. Гэр-иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв, ТББ Улаанбаатар

Due to the Government of Canada requirements, this website will go out of service soon. Please visit www.international.gc.ca to receive the most up-to-date information about Canada Fund for Local Initiatives program. Applications for 2022 selection has been received and assessed already. Thank you for your interest.

Канадын засгийн газраас гаргасан шаардлагын дагуу энэхүү вэбсайт нь удахгүй ашиглалтаас гарах тул www.international.gc.ca холбоосоор орж, Канад сантай холбоотой мэдээллийг авна уу. 2022 оны шалгаруулалтад оролцсон төслүүдийг хүлээн авч, шалгаруулж дууссан. Материалаа ирүүлсэн бүх байгууллагуудад баярлалаа.

Click here to visit: www.international.gc.ca