№ |
Төслийн нэр
|
Зорилго
|
Хэрэгжүүлэгч байгууллага
|
Байршил
|
1
|
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийллийн хувьд ялгаатай олон нийтэд зориулсан Мэдээллийн төв байгуулан, бэлгийн цөөнхийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах нь
|
Цахим суваг ашиглах, мэдээлэл солилцох орчин нөхцлийг бүрдүүлсэнээр эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, хувь хүний чанараа эерэгээр хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.
|
Залуус-эрүүл мэнд, ТББ
|
Улаанбаатар
|
2
|
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг чадваржуулах замаар хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хүрэх НҮЭМ-ийн үйлчилгээг сайжруулах нь
|
Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн болон эмч, эрүүл мэндийн ажилчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх.
|
Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
|
Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Хэнтий, Улаанбаатар
|
3
|
Бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон эмэгтэйчүүд, холбогдсон хүнээс мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааны үед хувь хүний аюулгүй байдлыг хангах, эрхийг хамгаалах нь
|
Хувь хүний аюулгүй байдлыг хангах эрхийг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагад тусгай өрөөг бий болгох.
|
Цагдаагийн ерөнхий газар
|
Төв, Улаанбаатар
|
4
|
Ахмад настны асрамжийн төвд асруулж буй иргэдийн эрхийг хамгаалах, үндсэн эрхээ эдлэх боломжийг дэмжих төсөл
|
Ажилтнуудад сургалт явуулах, гарын авлага боловсруулах, хүний эрхийг зөрчиж буй аливаа нөхцөл байдлыг мэдээлж, хариу арга хэмжээ авах явцыг бүрдүүлж, настнуудад үзүүлэх үйлчилгээний стандартыг сайжруулах.
|
Хүүхэд хөгшдийг ивээх төв ТББ
|
Улаанбаатар
|
5
|
Шашны эрх чөлөөг хамгаалах асуудлыг судлах, санал боловсруулах төсөл
|
Холбогдох хуулийг үнэлж дүгнэн, шашны эрх чөлөөг хангаж буй эсэхийг судлах.
|
Тунгаамал төв
|
Улаанбаатар
|
6
|
Өсвөр насны эрт болон албадан гэрлэлтээс урьдчилан сэргийлэх төсөл
|
Хүсээгүй жирэмслэлт, эрт болон албадан гэрлэлтийн талаар өсвөр насны хүүхдүүдэд мэдээлэл, мэдлэг олгох.
|
Захиргааны шинэ санаачилга, ТББ
|
Баян-Өлгий, Улаанбаатар
|
7
|
Оёдлын цех байгуулж, хотын захад амьдарч буй ажилгүй иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх нь
|
Баянхошуунд амьдарч буй иргэдэд оёдлын цех байгуулж, орлогыг нь нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх.
|
Жүбили нийгэмлэг, ТББ
|
Улаанбаатар
|
8
|
Налайх дүүрэгт амьдарч буй сурч боловсрох хүсэлтэй эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан албан бус сургалтын төвд компьютер, ширээ сандал худалдан авч, тохижуулах төсөл
|
Эмзэг бүлгийн хүүхдүүдэд албан бус боловсрол олгох боломж, нөхцлийг сайжруулах.
|
Авидын орон, ТББ
|
Налайх
|
9
|
ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдийн ээж нарт зориулсан амралтын өрөөг байгуулж, сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэх нь
|
Эмнэлэгт эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийн эхчүүдэд зориулан сэтгэл зүйн таатай орчин нөхцлийг бий болгох.
|
Элгэмсэг Монгол, ТББ
|
Улаанбаатар
|