2013-2014
№ | Төслийн нэр | Зорилго | Хэрэгжүүлэгч байгууллага | Байршил |
1 | Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх хамтарсан багийн чадавхийг бэхжүүлэх нь | Гэр бүлийн болон жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлдэг холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, ажилтнуудыг сургаж, чадавхижуулах. | Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ТББ | Улаанбаатар |
2 | Охид хүчирхийллийн бай биш–Нөлөөллийн аян | Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын эсрэг аян/үзэсгэлэн зохион байгуулах. | Гүнж төв, ТББ | Улаанбаатар |
3 | Эмээлтэд оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмшиж, ажиллаж хөдөлмөрлөх тэгш боломжийг хангах нь | Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бичиг үсгийн болон мэргэжил олгох сургалтуудыг зохион байгуулж, үндсэн тоног төхөөрөмжөөр хангах. | Энхмөнх түмбум ТББ | Улаанбаатар |
4 | Түр хамгаалах байрны орчин нөхцлийг сайжруулж, хүчирхийлэлд өртсөн хохирогчдод хүний эрхэд суурилсан үйлчилгээг үзүүлэх нь | Түр хамгаалах байрыг сэргээн засварлаж, хүчирхийллийн хохирогч нарт үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулах. | Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (Дундговь-салбар) | Дундговь |
5 | “Хамгаалах байр” төсөл | Гэр бүл, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг түр хугацаагаар хамгаалан байрлуулах байрыг байгуулах. | Дорнод аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлтэс | Дорнод |
6 | Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл, тэгш эрхийг хангахуйц орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь | Дотуур байранд амьдарч буй харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдрах нөхцөл, гадна орчныг сайжруулах. | 116-р сургууль | Улаанбаатар |