Канад сангийн тухай
Канад сангийн Орон нутгийн санаачилга (КСОНС) нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй хөгжиж буй улсад хэрэгжиж байна. Канад Улсын Албан ёсны Хөгжлийн Туслалцааны жагсаалтад Монгол Улс 1997 оны 4 дүгээр сард орсноос хойш Канад сан Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш Монгол Улсад 420 гаруй жижиг дунд хэмжээний төслүүдийг санхүүжүүлсэн ба тэдгээрийн дийлэнх нь Улаанбаатар хотын захаар амьдардаг нийгмийн хамгийн их хэрэгцээтэй бүлгүүдэд чиглэсэн байна.