Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөр (цаашид Канад сан гэх) нь орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтын орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмждэг. Тус сан 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт 6 сая гаруй канад долларын санхүүжилтийг хийгээд байна.
Энэ жил Канад сан дараах дөрвөн чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:




Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 5 сарын 11-ны 17:00 цаг Төслийн хэрэгжих хугацаа: 2018 оны 7 сарын 20-ноос 2019 оны 2 сарын 1. Хоёр жилийн турш хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа 2020 оны 2 сарын 1-ний өдөр дууссан байх. Төсвийн санхүүжилтийн дээд хэмжээ: 50,000 канад доллар
Анхаарах зүйл: Төслийн удирдамжид заасны дагуу өргөдөл, төсвийн задаргаа (a. нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх; б. хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх) болон төслийн хураангуй гэсэн гурван баримтыг бүрэн гүйцэд ирүүлэх ёстойг анхаарна уу.