№ |
Төслийн нэр
|
Зорилго
|
Хэрэгжүүлэгч байгууллага
|
Байршил
|
1
|
Хуульчдын холбоог байгуулахад дэмжлэг үзүүлэх нь
|
Хуульчдын холбоо байгуулахад дэмжлэг үзүүлэх замаар хуулийн үйлчилгээг сайжруулах.
|
Монголын хуульчдын холбоо
|
Улаанбаатар
|
2
|
Дархан-Уул аймаг дахь гэр бүл, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх анхан шатны болон мэргэжлийн үйлчилгээг сайжруулах нь
|
Гэр бүл, жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн хохирогчдыг хамгаалж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх багийг чадавхижуулах.
|
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (Дархан-салбар)
|
Дархан-Уул
|
3
|
Архангай аймгийн малчдын тогтвортой амьжиргааг дэмжих нь
|
Байгалийн гамшигт бэлтгэлтэй байхад туслалцаа үзүүлэх, хоршоодыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх.
|
Архангай аймгийн Малчдын холбоо, ТББ
|
Архангай
|
4
|
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сум-дундын эмнэлэгийг түргэн тусламжийн машинаар хангах нь
|
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх.
|
Баянцагаан Сум-дундын эмнэлэг
|
Баянхонгор
|
5
|
Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх төв
|
Хүүхдүүдэд хэл яриа, сэргээн засал, сэтгэл зүйн эмчилгээг үзүүлж, эрт үеийн үйлчилгээгээр дамжуулан хөгжлийг нь дэмжих.
|
Монголын Дауны холбоо, ТББ
|
Улаанбаатар
|
6
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ээжүүдийн бүлгийг оёдлын тоног төхөөрөмжөөр хангах нь
|
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй аав, ээжүүдэд зориулан ажлын байр (оёдлын цех) бий болгох.
|
Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүдийн бүлэг
|
Улаанбаатар
|
7
|
Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн дотуур байрны цахилгааны засвар, тохижилт
|
Сурах, амьдрах орчин нөхцлийг сайжруулж, улмаар дотуур байрны сурагчдын боловсролын үзүүлэлтийг дээшлүүлэх.
|
Рашаант сумын Дунд сургууль
|
Хөвсгөл
|
8
|
Эрэгтэйчүүд, хөвгүүдийн жендэрийн мэдрэмжийг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь
|
Эрчүүд, өсвөр насны хөвгүүдийн жендэрийн мэдрэмжтэй хандлагыг төлөвшүүлэн өөрчлөх замаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах.
|
Чөлөөт нийгмийн ажилтны төв, ТББ
|
Дорнод
|
9
|
Төв аймгийн эсгий гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн бүлгийг дэмжих нь
|
Ажил, мэргэжилгүй эмэгтэйчүүдэд эсгий гар урлалын бүтээгдэхүүний сургалт явуулж, үйлдвэрлэх боломж олгох.
|
Мөнгөн саваа эмэгтэйчүүдийн бүлэг, ТББ
|
Төв
|
10
|
Хатгал тосгонд гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүлгүүдийг дэмжих нь
|
Нутгийн иргэдэд гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгож, дадлагажуулах.
|
Хувцас захиалга, гар урчуудын холбоо
|
Хөвсгөл
|
11
|
Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх нь
|
Цэцэрлэгийн орчин нөхцлийг шинэчлэн, сайжруулах.
|
Хэрлэн сумын 8-р цэцэрлэг
|
Дорнод
|
12
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхийн холбооны Дорнод салбарын нөхөн сэргээх төвийг эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах нь
|
Сэргээн засах эмчилгээний болон гал тогооны тоног төхөөрөмж худалдан авч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд илүү таатай орчинг бүрдүүлэх.
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, ТББ (Дорнод-салбар)
|
Дорнод
|
13
|
Их сургуулиудын үйлчилгээний чанарыг оюутнуудаар үнэлүүлэх нь
|
Төрийн болон хувийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйлчилгээний чанарыг үнэлэх аргачлалыг бий болгох.
|
Ардчиллын боловсрол төв, ТББ
|
Улаанбаатар
|
14
|
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хүүхдийн номын сан байгуулах нь
|
Мэдээлэл авах, номын сангаар үйлчлүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх.
|
Оюуны их эрин, ТББ
|
Өвөрхангай
|
15
|
Толгойтын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдийн амьдрах байрыг сэргээн засварлах нь
|
Эмзэг бүлгийн хүмүүст аюулгүй орчинд үйлчилгээ, мэдээлэл авах боломж нөхцлийг бүрдүүлэх.
|
Вэлүү сан, ТББ
|
Улаанбаатар
|
16
|
Хилчид болон тэдний гэр бүл, хил орчмын нутгийн ард иргэдэд эрүүл мэнд, эрүүл амьдрах хэв маягийн талаар анхан шатны мэдлэг олгох нь
|
Ард иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлагыг сайжруулах.
|
Цаглашгүй мэдлэг, ТББ
|
Ховд, Увс, Сүхбаатар, Дорнод
|