| № |
Төслийн нэр |
Зорилго |
Хэрэгжүүлэгч байгууллага |
Төслийн байршил |
| 1 |
Терапи үйлчилгээ, гэр бүлийн дэмжлэг, олон нийтэд таниулах кампанит ажлыг хэрэгжүүлэх замаар Улаанбаатар хотын 2SLGBTQI+ залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, амьдралын чанарыг бэхжүүлэх |
Энэхүү төслийн зорилго нь Монгол улсын 2SLGBTQI+ олон нийт болон залуучуудад зориулсан цорын ганц сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийг сайжруулж, тогтвортой байдлыг хангаснаар урт хугацааны сайн сайхан байдал, дасан зохицох чадварыг дэмжих явдал юм. |
Залуу Эрсдэлт Бүлгийн Манлайлал ТББ (Youth LEAD Mongolia) |
Улаанбаатар |
| 2 |
Үндэсний хэмжээний нөлөөлөл, сургуульд түшиглэсэн өсвөр үе төвтэй бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт, бодлогын хэлэлцүүлгээр дамжуулан өсвөр насныхны дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл болон олон нийтийн ялгаварлан гадуурхах хандлагыг бууруулах. |
Энэхүү төслийн зорилго нь эрх нь хязгаарлагдсан өсвөр насныхныг дахин гэмт хэрэг үйлдэх эрсдлийг бууруулах, нийгэмд эргэн нэгтгэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. |
Кристина Ноблийн Хүүхдийн Сан |
Улаанбаатар |
| 3 |
Дауны хам шинжтэй залуусын нийгмийн оролцоо ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих |
Баристагийн сургалт, үе тэнгийн найзуудын түншлэл, ажлын байран дахь нийгэмшилтээр дамжуулан Улаанбаатар хот дахь дауны хам шинжтэй залуусын хөдөлмөр эрхлэх боломж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх. |
Монголын Дауны Холбоо |
Улаанбаатар |
| 4 |
Иргэний боловсрол, дижитал платформ, олон нийтийн оролцоог хангах замаар Монгол Улсын хөдөөгийн иргэд, залуучуудын ардчилсан оролцоо, парламентын ил тод байдлыг бэхжүүлэх. |
Энэхүү төсөл нь парламентын мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй болгох, хөдөөгийн иргэд, залуучуудын иргэний оролцоог бэхжүүлэх замаар хөдөөгийн иргэдийн дуу хоолойг нэмэгдүүлэх, хүртээмжтэй засаглалыг дэмжих зорилготой юм. |
Цогц Хөгжлийн Үндэсний Төв ТББ |
Улаанбаатар, Хөвсгөл, Булган |
| 5 |
Орон нутгийн залуу манлайлагч эмэгтэйчүүдийг асрахуйн эдийн засгийн боловсрол, нөлөөллийн сургалт, жендэрийн тэгш байдлыг хангах, цалингүй асрахуйн ажлыг хүлээн зөвшөөрөх бодлогын оролцоогоор дамжуулан чадавхжуулах. |
Энэхүү төсөл нь цалинтай болон цалингүй асрахуйн ажлын үнэ цэнийг онцлон харуулах, жендэрийн уламжлалт үүргийг эргэцүүлэх, орон нутгийн эмэгтэйчүүдийг нийгэмдээ өөрчлөлтийг бий болгох манлайлагч болоход нь туслах зорилготой юм. |
Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ |
Улаанбаатар хот болон 10 аймаг (Баян-Өлгий, Ховд, Дорнод, Дорноговь, Хэнтий, Өмнөговь, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул) |
| 6 |
Нийгэм, эдийн засгийн чадавхжуулах үйл ажиллагаа болон бодлогын нөлөөллөөр дамжуулан даван туулагчдын сүлжээг өргөжүүлж, тэдний манлайллыг дэмжих нь |
Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тэднийг эдийн засаг, нийгмийн оролцооны хувьд чадавхжуулах зорилготой. |
Хүйсийн тэгш эрх төв ТББ |
Улаанбаатар |
| 7 |
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хууль эрх зүйн нөлөөлөл, чадавхийг бэхжүүлэх, бодлогын хэлэлцүүлгээр дамжуулан иргэний орон зайг хамгаалах, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийг чадавхжуулах. |
Төслийн зорилго нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх зэрэг үндсэн эрх чөлөөг хамгаалахад хууль эрх зүйн чиглэлээр чадавхижуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, нотолгоонд суурилсан нөлөөллийг дэмжихэд оршино. |
Глоб Интернэшнл төв ТББ |
Улаанбаатар |
| 8 |
Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, контент хөгжүүлэлт, хичээлийн тохируулга үйлчилгээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тэгш хамруулан сургах боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх. |
Энэхүү төсөл нь их, дээд сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын сурч боловсрох, хөгжих эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах мэргэжлийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зорилготой юм. |
Гэрэлт цох байшин ТББ |
Улаанбаатар |
| 9 |
Жижиг, дунд бизнес дэх хөгжлийн бэрхшээлд ухаалаг менежментийг бэхжүүлэх нь: Жижиг, дунд бизнесүүдийг чадавхжуулах, зөвлөн туслах, ажлын байрны тохиргоогоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, асран хамгаалагчдын хөдөлмөр эрхлэлт, нил ягаан эдийн засгийн хөгжлийг ахиулах |
Төслийн зорилго: ЖДБ-үүдийг хөгжлийн бэрхшээлд ухаалаг менежментийн хэрэгслээр хангаж, зөвлөн туслах замаар нил ягаан болон асрахуйн эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний асран хамгаалагчдад хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэх боломжийг бий болгох, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулах. |
Хөгжлийн шийдэл ТББ |
Улаанбаатар, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай |
| 10 |
Орон нутгийн хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг шүдний болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, урьдчилан сэргийлэх эмчилгээ, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрөөр дамжуулан сайжруулах. |
Энэхүү төслийн гол зорилго нь алслагдсан, орлого багатай бүс нутгийн хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах, мөн өнчин, хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахад оршино. |
Шүдний эрүүл мэнд, боловсрол олгох Дагинас үндэсний сан |
Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс сум |
| 11 |
Нийгмийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд бүтээлч сургалт, богино хэмжээний кино уралдаанаар дамжуулан залуу кино уран бүтээлчдийг чадавхжуулах. |
Төслийн зорилго нь залуучуудад хүнсний эрүүл ахуй, зөв хооллолт, сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл амьдрах эрх зэрэг сэдвээр бүтээлч, нөлөө бүхий богино хэмжээний кино бүтээх боломжийг олгох замаар нийгмийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд оршино. |
Кино гүүр хөгжлийн холбоо |
Улаанбаатар |
| 12 |
Төсөлд суурилсан сургалт, зөвлөн туслах сургалт, олон нийтийн оролцооны санаачлагаар дамжуулан Хөвсгөл, Булган аймгийн алслагдсан сумын хүүхэд, залуучуудын бизнес эрхлэх ур чадвар, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх, хүртээмжтэй, чанартай боловсролыг түгээх |
Алслагдсан сум орон нутгийн 125 сурагчийг “Энтерпрайз” аргачлалд үндэслэн боловсруулсан үндэсний “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” жишиг хөтөлбөрөөр дамжуулж бүтээлч сэтгэлгээ, хүнлэг ур чадваруудыг хөгжүүлэх, цаашид үе тэнгийн чиглүүлэгч багш болоход нь бэлтгэх; ЕБС-ийн багш нарын төлөөлөл, хүүхдийн оролцооны байгууллагын холбогдох мэргэжилтнүүд, эцэг эхийн зөвлөлийн 25 төлөөллийг Энтерпрайз хөтөлбөрийн чиглүүлэгч багш болгон бэлтгэж хүүхдүүдийнхээ цогц хөгжлийг илүү үр дүнтэй дэмжих өсөлтийн сэтгэлгээ, хүнлэг ур чадваруудыг нь хөгжүүлэх; |
Боловсролын санаачилгууд ТББ |
Хөвсгөл, Булган |
| 13 |
“Шийдэлч сурагч” төсөл нь орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид руу чиглэсэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдлэг, ойлголтыг өгч улмаар сурагчид өөрсдөө баг болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлэн бодит хувь нэмрээ оруулах боломжтой төсөл юм. |
Төслийн зорилго нь сурагчид өөрсдийн орон нутагт тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд бүтээлч шийдэл гаргах, тэдний оролцоо, нөлөөллийг идэвхтэй дэмжих явдал юм. |
Илгээлтийн багш ТББ |
Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ, Хэнтий, Завхан, Баянхонгор |
| 14 |
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн өрх толгойлсон эхчүүд болон эмзэг бүлгийн өрхүүдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр |
Энэхүү төсөл нь өрх толгойлсон эхчүүд болон эмзэг бүлгийн өрхүүдэд эмнэлгийн үйлчилгээ, эмийн хөнгөлөлт, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх замаар тэдний эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулах зорилготой. |
Асрал төв ТББ |
Улаанбаатар |
| 15 |
Ногоон ирээдүй – Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь |
Төсөл нь ойн доройтсон экосистемийг сэргээхийн зэрэгцээ орон нутгийн чадавхийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчны чиглэлээр шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог хангах зорилготой юм. |
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, сургалт судалгаа, туршилт үйлдвэрийн төв 123-р анги |
Булган аймгийн Хангал сум |
| 16 |
Канадын Монреаль хотноо болох Ориенталисийн фестивальд олон улсын соёлын солилцоо, боловсролын хөтөлбөр, уламжлалт урлагийн үзүүлбэрээр дамжуулан Монголын нүүдэлчдийн соёлын өвийг сурталчлах, эмэгтэйчүүд, охидыг соёлыг хамгаалах чиглэлээр чадавхижуулах |
Энэхүү төслийн гол зорилго нь Монголын нүүдэлчдийн соёлын өв, язгуур урлагийг олон улсын тавцанд сурталчлан таниулах, ялангуяа Канадын Монреаль хотноо болох “Orientalys Festival 2025” наадамд оролцох замаар олон улсын тавцанд гаргах явдал юм. |
Нүүдэлчний мэдлэгийн Инж төв ТББ |
Улаанбаатар |