МОНГОЛ ДАХЬ КАНАД САНГИЙН ОРОН НУТГИЙН САНААЧИЛГА ХӨТӨЛБӨР 2018-2019 ОНЫ ТӨСЛИЙН УРАЛДААН

Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөр (цаашид Канад сан гэх) нь орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтын орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмждэг. Тус сан 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт 6 сая гаруй канад долларын санхүүжилтийг хийгээд байна.

Энэ жил Канад сан дараах дөрвөн чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:

  Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах;
  Бүгдийг хамарсан засаглал. Үүнд: олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс;
  Хүний эрхэм чанар. Үүнд: эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл;
 Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт. Үүнд: зохистой ажлын байр болон энтрепренёршип; хамгийн ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах; эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах;

Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 5 сарын 11-ны 17:00 цаг Төслийн хэрэгжих хугацаа: 2018 оны 7 сарын 20-ноос 2019 оны 2 сарын 1. Хоёр жилийн турш хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа 2020 оны 2 сарын 1-ний өдөр дууссан байх. Төсвийн санхүүжилтийн дээд хэмжээ: 50,000 канад доллар

Анхаарах зүйл:  Төслийн удирдамжид заасны дагуу өргөдөл, төсвийн задаргаа (a. нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх; б. хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх) болон төслийн хураангуй гэсэн гурван баримтыг бүрэн гүйцэд ирүүлэх ёстойг анхаарна уу.

Жич: Зөвхөн шалгарсан төслийн байгууллагуудтай 2018 оны 6 сарын 20-ны дотор эргэж холбоо барих болно. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон шаардлага хангаагүй төслүүд шалгаруулалтаас автоматаар хасагдана.

Due to the Government of Canada requirements, this website will go out of service soon. Please visit www.international.gc.ca to receive the most up-to-date information about Canada Fund for Local Initiatives program. Applications for 2022 selection has been received and assessed already. Thank you for your interest.

Канадын засгийн газраас гаргасан шаардлагын дагуу энэхүү вэбсайт нь удахгүй ашиглалтаас гарах тул www.international.gc.ca холбоосоор орж, Канад сантай холбоотой мэдээллийг авна уу. 2022 оны шалгаруулалтад оролцсон төслүүдийг хүлээн авч, шалгаруулж дууссан. Материалаа ирүүлсэн бүх байгууллагуудад баярлалаа.

Click here to visit: www.international.gc.ca