Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр33
mod_vvisit_counterӨчигдөр55
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт438
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт637
mod_vvisit_counterЭнэ сард1906
mod_vvisit_counterӨнгөрсөн сард2885
mod_vvisit_counterНийт274676

Хэн онлайн байна

Манайд 3 зочид онлайн

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

Татаж авах: 2013-2014 оны төслийн удирдамж


МОНГОЛ ДАХЬ КАНАД САНГИЙН ОРОН НУТГИЙН САНААЧЛАГА
ХӨТӨЛБӨР
2013-14 ОНЫ ТӨСЛИЙН УДИРДАМЖ

Танилцуулга

Канад сангийн Орон нутгийн санаачлага (КСОНС) хөтөлбөр нь Канадын засгийн газраас хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг үйл ажиллагаа юм. Монгол дахь Канад сангийн зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ардчилал ба сайн засаглалыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын ирээдүйг баталгаажуулахад чиглэсэн орон нутгийн санаачлагыг Канадын Элчин Сайдын Яамаар дамжуулан дэмжих/тэтгэлэг олгоно. КСОНС нь 1997 онд байгуулагдсан цагаас хойш нийт 371 жижиг төсөлд дэмжлэг үзүүлсэн нь гол төлөв ядуурлыг бууруулах, засаглалын чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдсэн юм.

Монгол дахь Канад сангаас дэмжих сэдэв

Канад сан дараахь асуудлуудыг хөндсөн төслүүдийг дэмжинэ:

1. Эдийн засгийн тогтвортой хөгжил

Үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн түвшинд олон нийтийн санхүүгийн удирдлагыг сайжруулах;
Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагад чиглэсэн чадавхийг бэхжүүлэх;
Бичил болон ЖДҮ явангуяа эмэгтэй эзэмшигчтэй бизнесийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
Бүтээмжийг дээшлүүлэх;
Ур чадвар олгох эрэлт ихтэй сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх;
Ажлын байранд дадлагаар суралцах боломжийг нэмэгдүүлэх;
Бизнесийн өсөлтийг хангах, зах зээлээ болон бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сурах санаачлагыг дэмжих.

2. Ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх

Тогтвортой, үр дүнтэй байгууллагын институци байгуулах;
Төрийн байгууллагын удирдлагыг сайжруулах, хууль, шүүхийн шинэчлэл;
Хүний эрхийг хамгаалах, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэх;
Төрийн бодлого, хууль тогтоох болон ардчилсан шийдвэр гаргах үйл явцад иргэд, бүлэг, хамт олон болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх.

3. Залуучууд, хүүхдийн ирээдүйг баталгаажуулах

Хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг сайжруулах;
Чанартай боловсролоор хангах орчинг сайжруулах;
Хүүхэд, залуучууд, ялангуяа охидын эрхийг хамгаалах бүтцийг бэхжүүлэх, хэрэгжүүлэх, хүчирхийлэл болон дарамтнаас ангид орчинг бүрдүүлэх.

Нийтлэг хамрах сэдэв

Бүх төслүүд дараах агуулгыг хамарсан байх шаардлагатай:

Хүйсийн тэгш байдал: Бүх төсөл түүний үр ашгийг хүртэгч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зохих ёсны тэгш оролцоог хангасан байх ба зорилтот бүлгүүд дэх хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэхэд чиглэнэ. 
Хүрээлэн буй орчинг хамгаалах: Бүх төслүүд хүрээлэн буй орчинд нөлөөлөх эрсдэл, нөхцөл байдлын шинжилгээ хийж гарч болзошгүй сөрөг нөлөө, түүнийг бууруулах арга хэмжээ ба ашиг тусыг нэмэгдүүлэх нөхцлийг тодорхойлсон байна.
Тогтвортой байдал: Бүх төслүүд орон нутгийн чадавхийг хэрхэн бэхжүүлэх, төсөл дууссаны дараа төслийн үр дүнг хэрхэн үргэлжлүүлэх төлөвлөгөөг оруулсан байна.

Оролцоо: Төслүүд нь орон нутгийн үүсгэл санаачлага байх ёстой ба төслийн үр дүнг хүртэгсэд төслийн бүхий л шатны үйл ажиллагаа, шийдвэрт идэвхитэй оролцох шаардлагатай.

Өргөдөл гаргах

Канад сан нь орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, урт хугацааны хөгжлийн зорилгод хүрэхэд хувь нэмэр болохуйц нэг удаагийн, богино хугацааны төслийг санхүүжүүлэх туслалцаа үзүүлдэг. Канад сан нь төсөл боловсруулж, хэрэгжүүлдэггүй боловч орон нутгаас санаачилсан хүсэлт, эрэлт хэрэгцээнд хариу өгч, дэмжлэг үзүүлдэг.

Канад сангийн 2013-2014 оны дэмжих сэдвүүдэд нийцсэн, нийтлэг хамрах сэдвийн шаардлагыг хангасан төслийг Канад сан 2013 оны 6-р сарын 30-ныг дуустал хүлээн авна. Хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа нь 2014 оны 3-р сарын 1 гэхэд дууссан байх ёстой. Төсөл нь тодорхой зорилгод хүрэхийн тулд тодорхой үйл ажиллагааг, санхүүгийн тодорхой төсөвлөлттэй төлөвлөсөн байх ба төслийн үр дүнг хүртэгсэд мөн өргөдөл гаргагч байгууллагын тухай мэдээлэл, баримтыг багтаасан байна.

Төслийн маягтыг (өргөдөл) Канад сангийн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим шуудангаар хүсэлт гарган эсвэл www.canadafundmongolia.mn веб хуудаснаас авч болно.

Төсөл/өргөдөл нь монгол эсвэл англи хэлээр байж болно.

Канад сангийн дэмжлэгийг хүлээн авагч нь:

Бүлэг, хамт олон эсвэл төрийн бус байгууллага
Орон нутгийн төрийн байгууллага (сум, баг, дүүрэг, хорооны түвшингийн)
Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн бус байгууллага байж болно.

Төслийн төсөв

Төсөв нь төслийг дуусгах, төлөвлөсөн үр дүнг гаргахад хүрэлцэхүйц, зохистой, боломжит зардлын түвшинд тооцоологдсон байх шаардлагатай. Орон нутаг, хэрэгжүүлэгч эсвэл хүлээн авагч байгууллага нь төсвийн тодорхой хэмжээг (10%-с доошгүй) хариуцан хувь нэмэр оруулна. Орон нутгийн хувь нэмэр нь санхүүгийн, хандивын зүйлс эсвэл мөнгөн бус хэлбэрээр хөдөлмөр, үйлчилгээ үзүүлэх байж болох бөгөөд өргөдөл, төсөвт тодорхой тусган харуулсан байх шаардлагатай. Канад сангаас үзүүлэх санхүүгийн дэмжлэг US $ 49,000 ам.доллар байж болох боловч ийм төсөл ховор байдаг бөгөөд US $ 15,000 – 30,000 ам.долларын хэмжээнд төсөвлөсөн төсөл түгээмэл байдаг.

Зөвшөөрөгдөх зардал: Канад санд нь орон нутгаас төслүүд хүлээж авах тул төсөвлөх үнэ орон нутгийн зах зээлийн ханшаар тооцоологдсон байна. Өргөдөл гаргагч бараа, үйлчилгээ, гэрээг өрсөлдөхүйц үнээр гүйцэтгэхийг зорих. Төслийн удирдлагын зардал нийт төсвийн бага хувийг эзэлж байх шаардлагатай. Төслийн удирдлага, сургагч багш нарын үнэ, хөлс боломжит түвшинд байх ба төслийн үйл ажиллагаатай нягт холбоотой байх шаардлагатай.

Үл зөвшөөрөгдөх зардал: Канад сан суралцагсдын амьжиргааны зардал, тэтгэлэг, анхдагч судалгаа, үйл ажиллагаа явуулахгүй үеийн захиргааны зардал эсвэл урамшуулал эсвэл өндөр үнэтэй үйлчилгээ шаардагдах төхөөрөмж  худалдан авах зардлыг зөвшөөрөхгүй. Канад сан нь үндсэн үйл ажиллагаа эсвэл групп байгууллагын байнгын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой төслийг дэмжихгүй.

Төсөл батлагдаж, санхүүжилт олгогдсоноос хойш батлагдсан төсвөөс илүү санхүүжилт, хөрөнгө ямар ч төсөлд нэмж олгохгүй.

Төсөл батлах үйл явц

Төслийн санал: Орон нутгийн хэрэгцээ шаардлага болон Канад сангаас дэмжих хөтөлбөрийн хүрээ, сэдэв, газар зүйн байрлалын шаардлагад нийцсэн, орон нутгийн бүлэг, хамт олны оролцоотойгоор хамтран боловсруулсан төслийн саналыг Канад санд ирүүлнэ.

Канад сангийн төслийн хороо төслийг үнэлж ба сонгохбөгөөд Канад Улсаас Монголд суугаа Элчин Сайдад батлуулахаар санал оруулах эсхийг шийднэ. Хороо нь шийдвэр гаргахаас өмнө нэмэлт мэдээлэл шаардах, өргөдөл гаргагчаас ярилцлага авах эсвэл төсөл хэрэгжих газар дээр үзлэг хийж болно.

Канад сангийн хорооны санал болгосон төслийг Элчин сайд батлана. Бүхий л шаардлагад бүрэн нийцсэн төсөл болох нь нотлогдвол Элчин сайд болон хүлээн авагч байгууллагын хооронд гэрээ байгуулна. Уг гэрээ нь Канад улсын ЭСЯ ба хүлээн авагч байгууллага хооронд байгуулсан гэрээ гэж тооцогдоно.

Сургалт: Тэтгэлэг хүлээн авагч бүх байгууллага тэтгэлэг авахаас өмнө төслийн удирдлага ба Канад Сангийн шаардлагатай нийцэх талаар сургалтанд хамрагдана.

Урьдчилгаа төлбөр (Санхүүжилтийн эхний төлбөр): Гэрээ байгуулагдаж, сургалтанд хамрагдсаны дараа төслийг хэрэгжүүлэгч байгууллага руу төлбөрийн урьдчилгааг (эхний төлбөр) шилжүүлнэ. Хүлээн авагч байгууллагад санхүүгийн удирдлага болон тайлагнах талаар дэлгэрэнгүй удирдамж өгнө.

Төслийн хэрэгжилт: Төслийг Гэрээний нөхцлийн дагуу, нягт мөрдөж хэрэгжүүлнэ. Төсөлд аливаа мэдэгдэхүйц өөрчлөлт [ө.х. төсөвлөсөн зардлын төрөл тус бүрийн дүн 10%-иас илүү хэмжээгээр, төслийн үндсэн үйл ажиллагаа эсвэл бүрэлдэхүүн хэсэг нэмэгдэх эсвэл хасагдах; төслийн үр ашгийг хүлээн авагч бүлэг тэдгээрийн тоо хэмжээ г.м өөрчлөгдөх] гарах бол Канад санд мэдэгдэж төсөв болон хүлээгдэж буй үр дүнг шинэчлэн батлуулна. Урьдчилж батлуулаагүй, өөрчлөгдсөн зарцуулалтыг Канадын ЭСЯ-д буцаан төлнө. Төслийн явцыг баримтжуулах зорилгоор товч тайланг өгөх үе хүртэл гарсан зардлуудын санхүүгийн баримтуудын хамт Канад санд ирүүлсний дараа хэрэв явцын тайлан хангалттай гэж тооцвол дараагийн/эцсийн төлбөр хийгдэнэ.

Эцсийн тайлан: Гэрээнд заасан хугацаанд төслийн үйл ажиллагааны эцсийн тайланг санхүүгийн баримтын эх хувийн хамт Канад санд ирүүлнэ. Канад сангийн тэтгэлэг хүлээн авагч байгууллага төслийн баримт бичиг, санхүүгийн бүртэлийн хуулбарыг 5-аас доошгүй жил хадгална.

Үлдэгдэл санхүүжилт (санхүүжилтийн эцсийн төлбөр): Төслийн эцсийн тайлан хангалттай гэж үнэлэгдвэл үлдэгдэл төлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагад шилжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч болон төслийн үр ашгийг хүртэгч бүлэг төслийн үр дүнг урт хугацаанд тогтвортой байлгах зорилгоор үргэлжлүүлэн хяналт тавьж байна.

Мониторинг, үнэлгээ ба аудит хийх: Канад сан төслийг шалгахаар хэдийд ч очих эрхтэй. Канад сан хамтран ажилласан байгууллагатай сургамж судлах, мэдээлэл авах/солилцох, мониторинг, үнэлгээ хийлгэх зорилгоор бие даасан аудиторыг хөлсөлж болно.

 

Өргөдлийн маягт болон удирдамжийг:
Сүхбаатарын талбай 2, Цэнтрал Таур 607, Канадын ЭСЯ-ны харуул дээрээс
Эсвэл Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар мэйл явуулж,
Эсвэл www.canadafundmongolia.mn вэб хуудаснаас авч болно. Төслийг Канад сангийн имэйлээр илгээнэ үү.